Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж байгаа айлчлалын үеэр АНУ-ын талаас маш ноцтой анхааруулга өгсөн. Юу вэ гэвээс “Танай улс хүнсний аюулгүй байдлаа алдчихсан” гэх утга бүхий мэдээлэл өгөв.
Хүнсээр дамжин Монголчуудын генд нөлөөлөх, элдэв өвчлөл даамжирч буйг хүчирхэг тагнуултай АНУ анхааруулж байна. Хүнсний аюулгүй байдлаа алдчихсан гэдгийг хүчирхэг гүрнээр хэлүүлэлтгүй баримт нотолгоо хангалттай бий.
Монголчууд элэгний хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, уушигны хорт хавдраар гурав гэх мэт бахархаад байгаа ч юм шиг байр эзлүүлэн мэдээлдэг билээ. Зөвхөн элэгний хорт хавдраар 6000 хүн нас барж байгааг баримт нотолгоо гэхээс яах вэ. Бүх эрхтэнд хорт хавдар бий болсон гэдгийг бид мэднэ.
Элэг, зүрх, тархи, нүд, цус, чөмөг, хамраас гадна буйлны хүртэл хорт хавдар зургаан сартай нялхаас эхлээд зуун настай өвөө, эмээ нарт тусах юм. Үүний учир шалтгааныг АНУ-ын тал Ерөнхийлөгчид Х.Баттулгад анхааруулж онцгой анхаарна гэдгээ мэдэгдчихлээ.
Энэ их өвчлөл эрүүл мэндийн салбарыг сөхрүүлж эдийн засагт 4 их наядаар тооцогдох гарз хохирол авчирч байна.