Ойрын өдрүүдэд АТГ-аас ил болгосон МХЕГ-ын албан тушаалтнуудын авлига авсан хэрэг олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Хэдийгээр авлига авсан нь тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр албан тушаалтнууд ялаас мултарсан нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарган авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлахаар болжээ.