Москвагийн эрх баригчид Сибирийн ойн түймрийг унтраахаар өнгөрсөн долоо хоногт зэвсэгт хүчний Ил-76, Ми-8 нисдэг тэрэгнүүдийг түймрийн голомт уруу илгээсэн билээ.
Тэгвэл өчигдөр эдгээр техникүүд нь Красноярск, Эрхүүгийн хязгаарт гарсан түймрийг унтраахад хэрхэн оролцож байгаа талаар мэдээллээ. Батлан хамгаалахын яамнаас өгсөн мэдээлэлд “ОХУ-ын армийн нисэх хүчний баг Красноярск, Эрхүүгийн хязгаарт гарсан гал түймрийг унтраахаар эрчимтэй ажиллаж байна. Өнөө өглөөний байдлаар манай баг түймрийн бүсэд нийт 1,440 тонн ус цацаж, 100,000 гаруй гектар талбайн түймрийг унтраагаад байна” хэмээн дурджээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Ил-76 нисэх онгоцнууд 20 удаагийн нислэгээр 840 тонн ус цацсан бол Ми-8 нисдэг тэрэгнүүд 32 удаагийн нислэгээр 600 тонн усыг түймрийн голомтод цацсан болохыг мэдэгдлээ.
Сибирийн түймрийг унтраахаар Оросын армийн нийт 10 ширхэг Ил-76 онгоц, 10 ширхэг Ми-8 нисдэг тэрэг наймдугаар сарын 1-нээс эхлэн гал түймэр унтраах ажилд оролцож байгаа юм.