“ӨРӨНД ОРЛОО” гэж сэтгэлээр битгий уна, найз минь. Чиний зовлонг туулаагүй биш, дайраад гарсан би чамд зөвлөе. Зургаан алхам хий.
1. Өрөө хүүгээр нь эрэмбэл. Илүү өндөр хүүтэй өрөө түрүүлж төлөх нь хүүгийн зардал хэмнэнэ гэсэн үг. Жишээ нь шөнийн ломбард долоо хоногийн 8%, өдрийн зээл сарын 10%, орцны ломбард сарын 8% , томоохон барьцаат зээлийн компаниууд сарын 5%, банк бусууд сарын 3-4%, банкууд сарын 2% гэх мэт. Хамгийн өндөр хүүтэй өрнөөсөө түрүүлж сал. болж өгвөл битгий мурь, битгий хая. Чи л хохирно, чи л хар жагсаалтанд орно ш дээ, чи л нэг газар гишгэх боломжгүй болно, чиний л нэр баасдана. Зээлдүүлэгчид тэнэг биш, хэзээ нэгэн цагт чамд хариу барина гэдгийг ойлго.
2. Сахилга баттай тогтмол өрийн эргэн төлөлт Зохион байгуул. Өдөр бүр жоохон ч гэсэн хамаагүй төл, нэг нэгээр нь САЛ. ХӨЛ ДЭЭРЭЭ БОС!
3. Цалин буух өдөр, ашиг орлого орж ирэнгүүт, Мөнгөтэй болонгуут өрнөөсөө заавал нимгэл, сал, бүрэн төлөгдөөгүй ч өрийн хэмжээ жоохон ч бодитой буурсанд баярла. Өөрийнхөө хичээл зүтгэлээ үнэл, дотны бусадтай хуваалц. Тусламжийн гар сунгасан сайн сэтгэлт нэгнээс битгий нэрэлх.
4. Зарим зээлдүүлэгчидтай шулуухан тохиролц, болдог юм.
5. Энэ бүх зовлон чамд сайн сургамж болно, битгий март, амьдралын хэв маяг болго. Байнга л өртэй юм шиг байнга л хариуцлагатай бай, сахилга бат сур. Өөрийн хөрөнгө бий болгож өсгөж арвижуул.
6. Дээрхи таван алхамын дахин давт. Хамгийн гол нь итгэх, бууж өгөхгүй байх. Би өрнөөс гарсан, чи ч гарна, итгэ. NEVER GIVE UP! i am here with you!