АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд буюу Пентагоны тэргүүн Марк Эспер өнөөдөр Монголд улсад айлчилж БХЯ-ны сайдтай уулзаж, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан билээ. Тэгвэл өнөөдөр түүнтэй уулзсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд морь бэлэглэсэн байна. Үүнтэй холбогдуулан Пентагоны тэргүүн Марк Эспер бэлгийн мориндоо “Маршал” хэмээх нэрийг хайрлаж тусгай нөмрөг бэлэглэн, зургийг нь аваад буцсан байна.
Мөн саяхан Монгол Улсад айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүүд Ерөнхийлөгч Х.Баттулга морь бэлэглэсэн бөгөөд Д.Трамп “Ялалт” хэмээн нэрлэсэн билээ.