Монголын “Рагби-7” Олимпийн төрлийн шигшээ баг Азийн цомын тэмцээнд оролцохоор Индонези улсыг зорилоо. Манай шигшээ багт 12 тамирчин багтсан бөгөөд тэд даcгалжуулагч Г.Дашдэндэв болон багийн эмчийн хамт тус улсын нийслэл Жакарта хотноо хүрэлцэн очсон байна.
“Рагби-7” багийн хувьд талбайн эзэн Индонези болон Узбекистан улстай нэг хэсэгт багтсан байна. Тэд эхний тоглолтоо маргааш өдрийн 10 цагт Узбекистаны шигшээ багтай хийхээр болжээ.