Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн дэлхийн аварга боллоо

9320 2016/12/12 0

 

Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болов. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорисон байна. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцсон бөгөөд тэд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна.

 

Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн

Тус тэмцээнээс Дархан-Уул аймгийн Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн Эмэгтэй, атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртэн дэлхийн аварга цолтон боллоо. Тэрээр мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч Дарханчуудаа төдийгүй Монгол түмнээ баярлууллаа.

Ийнхүү Монголын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 Алт, 2 Мөнгө, 3 Хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. Тодруулбал:ДАШТ-ий алтан медалийг Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн /Эм, атлетик-бие бялдар ангилал/, А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/ нар хүртсэн бол Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/, Түвшинбаяр /Эр, модел ангилал/ нар мөнгөн медаль хүртсэн юм. Харин Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/, Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/, Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/, Дуламрагчаа /Эр, мастер ангилал/ нар хүрэл медаль хүртсэн байна.

2016 оны ДАШТ-ийг амжилт дүүрэн үдсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?