Бүрэн шаталттай утаагүй зуухыг 70 хувийн хөнгөлөлтэй үнээр айл өрхүүдэд нийлүүлж байна

10207 2016/12/22 3

 

Бүрэн шаталттай утаагүй зуух нийлүүлэх үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа /2016.12.21/ Буд төвд боллоо. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны 3 дугаар тогтоолоор агаарын бохирдол ихтэй аймгуудад агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, тухайн бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байдаг. Үүний хүрээнд манай аймагт таван төрлийн 500 ширхэг бүрэн шаталттай утаагүй зуухыг гэр хорооллын бүсэд оршин суудаг өрхүүдэд тараах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс эхний ээлжинд буюу 2016 оны 3 дугаар сард 167 зуухыг худалдан борлуулжээ. Харин үлдсэн 333 зуухыг өнөөдрөөс эхлэн борлуулж байна.

Эдгээр зуухыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны 50 хувийн санхүүжилт, аймгийн ЗДТГ-ын 20 хувийг санхүүжилтээр буюу нийт 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалан борлуулахаар гэрээ байгуулан, борлуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд иргэд банкны зээлээр худалдан авах боломжтой тухай аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан мэдээллэв.
Дээрх зуухнуудын үндсэн үнэ 300-500 мянган төгрөгийн хооронд бөгөөд хоногт 2-4 удаа галладаг бөгөөд түлшийг 30-40 хувь хэмнэж , халуунаа 8-12 цаг барьдаг, үнс маш бага гардаг, эрүүл мэндэд хоргүй зэрэг олон давуу талуудтайг борлуулагч байгууллагууд болох "Их тэнгэрийн хүч” ХХК, "Рояал өүшн” ХХК –иудын төлөөллүүд хэлж байлаа.
Ийнхүү гэр хорооллын айл өрхүүдэд Бүрэн шаталттай утаагүй зуухыг нийлүүлснээр Дархан хотын гэр хорооллын утаа багасах төдийгүй иргэдийн түлшний мөнгө хэмнэгдэнэ. Иймээс төр засгаас хэрэгжүүлж байгаа "Утаагүй зуух” төсөл хөтөлбөрийг дэмжиж, айл өрхүүд идэвхтэй хамрагдах нь чухал юм.

М.ГҮНЖИЛХАМ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ялзарсан төр
  • 2016/12/25 11:28
Бүрэн шаталттай гээд утаагүй зуух байх уу? Байхгүй. Олон жил хуурч байна даа
  • Зочин
  • 2016/12/26 11:22
Орчин үед түлээ нүүрс шатахаараа утаа гарахгүй болчихсон юм бол зун хулгайгаар хээр боодог хийхэд баригдахааргүй болчихсон юм байна л даа.Сэтгүүлч нэртэй юмны утга учраа мэдэхгүй мал минь жоохон бодож бичиж баймаар юм.Бас сайхан шаах юм аа.
  • Иргэн
  • 2016/12/26 16:49
Утаагүй зуух, утаагүй түлш гэж хичнээн жил ч ард иргэдийг хуурч, улсаас өчнөөн татаас авав даа. Утаа хаана арилж байгаа юм бэ. Одоо болиочээ, ичээчээ энэ компаниуд. Ажилгүйдэл ядуурлыг арилгаж, төр засгийн мөнгийг шулахаа больсон цагт тэр утаа чинь арилна. Өөр гарц байхгүй ээ. Одоо хүн хуурч мөнгө тоншдог аргаасаа болимоор доо. Үйлийн үр гэж байна шүү.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?