Монгол улсын мал сүрэг 61,5 сая толгойд хүрчээ

1143 2016/12/30 1

Монгол Улсын мал сүрэг 61.5 сая толгойд хүрлээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны эцэст Монгол Улсын мал сүрэг 61.5 сая толгойд хүрснийг ҮСХ мэдээллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ сарын 7-17-нд явуулсан урьдчилсан дүнгээр малын тоо улсын хэмжээнд хоёр аймагт бууралттай бусад аймагт өсөлттэй гарчээ. Тухайлбал Сүхбаатар, Дорноговьд 40.6-48.6 мянган толгойгоор буурсан бол бусад аймаг болон Улаанбаатар хотод 14-697 мянган толгойгоор өссөн байна. Тэр дундаа Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгуудад малын тоо толгой хамгийн өсөлттэй байгааг ҮСХ мэдээллээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг эзэлж байна. Энэ удаагийн мал тооллогын хувьд 2013 оноос зогссон байсан Хяналтын тооллогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч гаргажээ. Түүнчлэн хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор багтсан байна.

Харин малчин өрхийг малын тоогоор бүлэглэн авч үзвэл, 200 хүртэлх толгой малтай өрхийн эзлэх хувь өмнөх оныхоос 0.3-0.8 пунктээр буурсан бол 200-аас дээш малтай өрхийн дүнд эзлэх хувь 0.1-0.3 пунктээр өсчээ. Үүнээс харахад олон малтай өрхийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг ҮСХ онцолсон юм. Монгол Улсын хувьд 1918 оноос малаа тоолж эхэлсэн түүхтэй ажээ.

Үндэсний статистикийн хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2016/12/31 16:36
61,5 say bolj buurchee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?