"Гандан Бороо" хочит Ч.Батхуяг болон "Сэлэнгэ"-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав нарыг саатуулжээ

1230 2017/01/07 0

 

 
 
Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авдаг "Гандан Бороо" хочит Ч.Батхуяг болон "Сэлэнгэ"-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав нарыг Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчилжээ. Тэднийг ШШГЕГ-ын  харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
 
"Гандан Бороо" хочит Ч.Батхуягийг цагдаагийн өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан боловч тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа сураггүй алга болсон юм. Тухайн үед тэрбээр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр "мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн байдаг. Түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон боловч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болсон юм.
 
Харин У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэргээр шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?