Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

529 2017/01/07 0

 

Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос  сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар  мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн Онцгой комиссын "Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг хуралдаж  Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн "Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай”  А/08 дугаар захирамжаар  14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?