МЧБХ-ны удирдах зөвлөлийн даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо

303 2017/01/12 1

 

 

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-ийн даргад нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн материалыг үзэж танилцсан УЗ-ийн гишүүд УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг сонголоо. Д.Сумъяабазар нь 1974 оны 01-р сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ. Чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор 1988 оноос хойш хичээллэсэн. 1996, 2000 оны олимпийн наадамд оролцсон. Атланта-96 олимпийн наадмын Монголын багийн тугч. 1997 оны Зүүн Азийн наадмын аварга, 1998 оны Бангкогийн Азийн наадмын мөнгөн медальт. Монгол үндэсний бөхийн Аварга цолтой. Тэрээр 2003-2006 онуудад "ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006 – 2013 онуудад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009-2017 онуудад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2013, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

 

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяр нь 1976 оны 12-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт Бөхийн ОУХМ. 1988 оноос ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор чөлөөт бөхөөр хичээллэж, 1997-2004 онуудад ҮШБ-т тамирчин, 2006-2008 онуудад Аварга Алтай клубт дасгалжуулагч, 2008-2009 онд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 2009-2012 онд үндэсний шигшээ багт дасгалжуулагч, 2013-2016 онуудад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ҮШБ-н ахлах дасгалжуулагчаар ажилласан. Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт. 2014 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Zochin
  • 2017/01/14 10:04
Za yahav dee, ugaasaa chuluut buh sunuj baigaa sport, sunuh yavts ni l jaahan hurdsana biz
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?