Zindaa.mn сайт шинэчлэгдлээ

7006 2017/01/13 0

Монголын тэргүүлэх портал сайт Zindaa.mn бүрэн шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор та бүхэнд хүрч эхэллээ. Тус сайт нь "Зиндаа” брэндийн дор 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй шилдэг хандалт бүхий сайт юм. Өдгөө нийтлэлч, тоймч, сэтгүүлч, сурвалжлагч, админ зэрэг 42 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн редакц тус сайтын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байна.

Ингэснээр өөрийн бүрэн редакц, хараат бус хариуцлагатай нийтлэлийн бодлоготой цөөн сайтуудын нэг болоод зогсохгүй  программ хангамжийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадлаа. Программ хангамжийн салбартаа тэргүүлэгчдийн нэг "MCAST” компани хариуцаж байна.

"Zindaa.mn” сайтын лого нь Монгол түмний их шүтээн морин эрдэнийг дүрсэлсэн нь цог золбоо, хийморь бахархлыг билгэдсэнээс гадна шатрын хөлгийн утга санааг өөртөө агуулжээ. Өөрөөр хэлбэл, оюунлаг байдал, стандарт бус сэтгэлгээг морины нүүдлээр төлөөлүүлдэг шиг тус сайт нь оюуны орон зай, зэрэг зиндаанд нийцэх мэдээ мэдээллийг цаг, минут тутамд уншигчдадаа хүргэхийг эрмэлзэнэ. Алтан шар өнгөөр эрхэм тансаг байдлыг илэрхийлж буйZindaa.mn сайт ийнхүү хараат бус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө тод дуу хоолой, тод өнгө болж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?