Уулаар зугаалж яваа С.Жавхлан гишүүнд "орон нутгийн томилолт" өгчээ

4271 2017/04/05 2

 

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтийг 10.00 цагт хийхээр төлөвлөсөн юм.  Тэгвэл гишүүд чуулганы нээлтэд ирсэн ирцийн мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргажээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, А.Сүхбат, Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Мурат нарын гишүүд гадаадад томилолттой байгаа учраас чуулганы нээлтэд оролцсонгүй.

Харин УИХ-ын гишүүн С.Жавхланг "орон нутгийн томилолттой” хэмээн бүртгэсэн байна. Гэвч С.Жавхлан гишүүн өчигдөр "УИХ-ын чуулганы нээлтэд оролцохгүй, чуулганы нээлтийн үеэр Бурхан-Халдун ууланд гарч, Монгол төрөө даатгах ёслогоо хийнэ" гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ. Ер нь бол чуулганы хуралдааныг санаатайгаар тасласан гэж ойлгогдохоор. гэвч УИХ-ын Тамгын газар түүний энэ үйлдлийг орон нутгийн томилолт хэмээн зөөлрүүлсэн байна. 
 
Эндээс уул хадаар зугаалж яваа гишүүдийг орон нутагт томилолттой. Харин гадаадад зугаалж байгааг нь гадаадад томилолттой гэж ирц мэдүүлдэг юм уу гэх хардлагыг төрүүлж байна. Уг нь эдгээр гишүүдийг биднийг төлөөлж, чуулган дээр бидний дуу хоолойг өргө л гэж сонгосон юмсан. Гэвч уул хадаар зугаалаад л орон нутгийн томилолт аваад л явж байна шүү дээ.
 
Шар хүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Хнз
  • 2017/04/06 09:06
ИХ ын гишүүн хүн маш өндөр Бэлтгэгдсэн улс төрч,төрийг удирдах чадвартай,хууль,эдийн засгийн зохих мэдлэг,хэлний бэлтгэлтэй нэгэн байх ёстой.Энэ жил олон шаардлага хангахгүй хүмүүс азаар гарч ирсэн.Одоо дор бүрийдээ чармайх цаг.
  • boogii
  • 2017/04/06 10:42
gants gishuuniig adlahgui shuu.burangui yostoi ooriin argaar ingej temtsej bna.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?