АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн эгнээнд Х.Баттулга багтлаа

2008 2017/04/19 2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль 6 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн удаатай. Мөн өмнө нь нэр дэвшиж байсан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр ч яригдаж байгаа.
 
Тэгвэл сөрөг хүчин АН-аас сонгууль өрсөлдөх хүсэлтээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Шадар сайд, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Сангийн сайд асан, нийтлэлч Б.Баабар, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулга нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдэх тухайгаа мэдэгдсэн байна. Түүний энэхүү шийдвэр олон нийтийн дунд явагдсан санал асуулгатай ч холбоотой байж мэдэх юм. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Иргэн
  • 2017/04/19 18:26
МОНГОЛД ЭРҮҮЛ ХҮН АЛГА... ЯАГААД ИНГЭЖ БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХДАГ ЮМ БОЛ... ТАРХИ ТОЛГОЙ МЭДРЭЛД НӨЛӨӨЛӨХ ХИМИЙН ЗЭВСЭГ БИДЭН ДЭЭР ТУРШЧИХСАН ЮМ БИШ БИЗ. ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНӨӨС ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ ГАРУУД ШҮҮ...УЛААНБААТАРЫН УТААНААС ХОРДЧИХОВ УУ...
  • zochin
  • 2017/04/20 13:13
Medrel muutai uymnuud,ehleed tsusalsan munguu tulvul taarna.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?