С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

1256 2017/04/21 0

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр (2017.04.20) Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "1990 оны цагаан морин жил мянган мянган залуучуудын жагсаалыг удирдаж, зохион байгуулж байсан хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг. Монгол Улсад шинэ улс төрийн үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний давалгааг авчирсан ардчиллын лидер 1998 онд харамсалтайгаар амь насаа алдсан.  Энэ хэрэг одоо болтол шалгагдаж байна. Залуучууд бид С.Зоригийн эхлүүлсэн үйл хэрэг, улс төрийн үзэл санаагаар бахархаж явдаг” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Тус тогтоолын төсөлд нийт 20 гаруй арга хэмжээг 2017 онд зохион байгуулахаар тусгажээ. Тухайлбал, оюутан залуучуудын дунд "С.Зориг гэж хэн бэ” сэдэвт эссэ, илтгэлийн уралдаан, түүний нэрэмжит шатрын тэмцээн, дурсгалын ном, зохиол, телевизийн нэвтрүүлгүүдийг хийхээр төлөвлөсөн юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?