“Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаа эхлүүллээ

815 2017/04/21 0

Сүхбаатар дүүрэг өнөөдрөөс эхлэн "Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг эхлүүллээ. Нийслэлд анх удаа хэрэгжүүлж байгаа "Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааны нээлт дүүргийн 15 дугаар хороонд болж, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар тус хорооны иргэдийн санал, хүсэлтийг нь сонссон юм. Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг ийнхүү "Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан хүргэж байгаа нь энэ юм. "Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсч, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгөх гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой. Дүүргийн хэмжээнд эхэлж байгаа "Хөдөлгөөнт оффис” өнөөдөр 1-5, 11-15 хороонд ажиллалаа. Ирэх долоо хоногт 6-10, 16-19 хороонд ажиллана. Цаашид дүүргийн Засаг дарга улиралд нэг удаа, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар сард нэг удаа 1-20 хороонд ажиллах юм. 

ЭХ СУРВАЛЖ: СБД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?