Кофений сүү хортой юу

1507 2017/05/18 0

Цахим ертөнцөд ихээхэн "асуудал” болсон кофений сүүний орц найрлага хүний биед хортой эсэхийг тодруулж, сүүний зах зээлийн боломж, хэрэглээ, мэргэжилтний зөвлөгөө зэргийг хөндлөө. Энэ удаад төрийн байгууллагуудаас мэргэжлийн ямар арга хэмжээг авсан байдаг тухай асуудлыг судаллаа.


Монголчууд уламжлалт идээн ундаандаа сүү сүүн бүтээгдэхүүнийг хамгийн олон төрлийн аргаар боловсруулан хэрэглэж ирсэн түүхтэй. Ийнхүү бэлтгэх явцад ямар нэгэн химийн болон "хүчдэлийн” бодис ороогүй гэдгээрээ онцлог байсан юм. Нэг үгээр 100 хувь байгалын нөхцөлд хатаан идээн ундаандаа хэрэглэдэг байж.


Өнөөдөр Монгол Улсад 2016 оны байдлаар нийт 72 сая толгой мал тоологдсон бөгөөд сүүний гол нөөц болох үхэр сүрэг 6,4 сая толгой, үнээ 2,8 сая толгой байна. Улсын хэмжээнд нэг хүнд 288,9 шингэн сүү литр ноогддог гэвэл өдөрт 800 грамм сүүг хэрэглэх бүрэн боломж бий. Үүнээс 866700000 литр сүүний хэрэглээ Монгол улсад байна гэсэн үг. Энэ нь зах зээлд дээрхи сүүний хэрэглээ хүрэлцэхгүй тул хуурай сүүг импортлон оруулж ирдэг гэсэн үг. Харин хуурай сүүг оруулж ирэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон квоттой байдаг ба хүн амын хэрэглээнд тулгуурлан эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагатай.


Гэтэл энэхүү төрийн байгууллагуудаас олгосон квотноос гадуур ургамалын гаралтай, транс тосны агууламжтай бүтээгдэхүүнүүд "кофений сүү” нэрээр "өнгөлөн далдалж” орж ирсээр байна.


Та кофений сүү хэрэглэдэг үү? Тэгвэл таны хэрэглэж байгаа тэрхүү сүү ямар орц найрлагатай байгааг мэдэж байх шаардлагатай. Ихэнхдээ кофений сүү, печень, торт, хуурай сүү, нарийн боов, жигнэмэг, чипс, маргарин, масло зэрэг бүтээгдэхүүнд hydrogenated vegetabla oil, trans fat, эрдэнэ шишийн сироп, partially hydrogenated oil, instant oilгэсэн шошготой бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ сонгохгүй байх хэрэгтэй.

Ийм хуурай сүүгээр үйлчилгээний газрууд цайгаа сүлж, зарим үйлдвэрүүд зайрмаг хийж, торт нарийн боовонд хэрэглэж байгаа нь маргарины хэрэглээнээс татгалзаж эхэлж байгаа иргэдэд дахин айдас төрүүлээд байна.

 

Батсүх: Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ таньж авах нэн шаардлагатай


Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш Батсүх хэлэхдээ: Монголчууд эртнээс нааш сүүг хатааж хэрэглэж ирсэн байдаг. Сүү элбэгших цагаар нөөцлөн хатааж өвөл сүү "татрах” үеэр хатаасан сүүгээ хэрэглэдэг байсан түүхтэй. Өнөөгийн бидний хэрэглэж байгаа хатаамал сүүг хортой гэж ойлгож болохгүй. Ихэнхдээ хатаасан сүүг иргэд хуурай сүүтэй андууран хэрэглэдэг. Хуурай сүү бүхэн хортой гэсэн үг биш. Нэг үгээр цэвэр байгалийн аргаар буюу өндөр хэмд хатаан хэрэглэж байгаа сүү бол хүний биед хоргүй. Харин таны худалдан авч байгаа хуурай сүүн дотор hydrogenated vegetabla oil, trans fat, эрдэнэ шишийн сироп, partially hydrogenated oil, instant oil гэсэн шошготой бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Эдгээр бодис орсон бол сүүний байгалийн тослогийг салган авч устөрөгчүүлэн транс тосоор баяжуулсан бүтээгдэхүүн гэсэн үг. Ийм шошго тэмдэглэгээтэй бол үүнээс татгалзах нь зүйтэй юм.

Бид ийнхүү сүүг хатаан хэрэглэх явцыг үйлдвэрийн дэвшилтэд технологитой хослуулан ашиглаж байгаа бөгөөд харин импортоор орж ирж байгаа \квотоос гадуурх\ өргөн хэрэглэгддэг хуурай сүүнд "цензур” тогтоох шаардлагатай байна.


Нэг үгээр хямд төсөр аргаар хуурай сүүнд транс тосыг хийж хатааж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бид импортлон элбэг хэрэглэж байна. Улмаар манай улсад борлуулагдаж байгаа кофений гэгдэх хуурай сүүнүүдийн шошгыг харьцуулан харъя.


Харин төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангахаар доорхи төрийн байгууллагууд ажилладаг бөгөөд импортын сүүнд квот тогтоох, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, барааны хадгалалт стандарт зэрэг хүний биед хоргүйгээр худалдаалагддаг зэрэгт шат шатны хяналт тавьж байнгын "хяналтандаа” байлгаж чаддаг байна.

 

Монгол улсын хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримталж буй бодлогоос


Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт "хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улс нэгдэн орсон "Хүний эрхийн түгээмэл тунхаг” зэрэг олон улсын баримт бичгүүдэд тулгуурлан, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд /ХХААЯ, ЭМСЯ/ НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд манай улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин бүрэлдсэн билээ. Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мөн олон улсын байгууллага, гадаад орны 10 гаруй төсөл, олон улсын хүмүүнлэгийн төслүүд хэрэгжиж байна.


ХХААЯ нь хүнсний аюулгүй байдлын гол чиглэл, суурь болж буй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.


Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг бөгөөд "Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилгод энэхүү асуудлууд цогцоор тусгагдсан. Хөтөлбөрийн зорилго: Иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршиж байгаа билээ.


Төрөөс баримтлах бодлогын хүрээнд хүний биед хортой гэгдэх транс тосны агууламжтай хуурай сүүн бүтээгдэхүүнтэй \кофений сүү\ цаашид хэрхэн "тэмцэх” тухай дараагийн нийтлэлдээ тусгах болно. Мөн өндөр хөгжилтэй оронд хэрхэн тэмцдэгийг, худалдаанаас хэрхэн "шахаж гаргадгийг” танилцуулна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?