Нара, Ану нар нэгдэж нэр дэвшигчдийн маскийг хуулна

1908 2017/05/19 5

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв.

Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм.

Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн "like” дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.

 

Ж.Сондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Мик
  • 2017/05/19 14:25
Сүрхий бүсгүйчүүд юмаа, ингэж олны танил хүмүүс хүмүүсийн санал бодлыг судлах хэрэгтэй. Олон нийтэд зөв таниулах хэрэгтэй. дэмжиж байна.
  • Зочин
  • 2017/05/19 14:29
Зөв зөв. би лав гэр бүлийн тогтвортой байдлыг харж энхболдыг дэмжиж байна.
  • nice
  • 2017/05/19 15:06
Anuu uchigudur face-eer yvuulad baisan. zuv sanagdsan. bi lav enhboldiig demjij baigaa. ehnertee unench, uls orondoo ch unench baina baiha
  • MIKI
  • 2017/05/19 15:08
olnii tanil hvmvvs yor ni iim zvil hiih heregtei shv dee 2 ner dewshigchees ilvv olond hvrne
  • Zochin
  • 2017/05/19 17:37
Muu nuuhaar sain elchil gdg shig bugdiig ni metgeltsuulj hen ni hen be gedgiig gargah heregtei. Tgj bj ard tumen negniig ni songohod dohom bolno. Amjilt husey 2 busguidee

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?