Тууштай ажилласнаар гурван зүйлийг олж авдаг

848 2017/05/19 0

 


Хүмүүс нэг компанид урт хугацааны турш ажиллах нь багассан. Магадгүй энэ нь буруу байх. Тухайлбал GapFit брэндийн худалдааны албаны захирал Дэн Лонгсворт нэг л ажил олгогчдоо үнэнч ажилласнаар тогтвортой байдал, ахлах албан тушаалыг өөрийн болгосон.

Тэрээр Gap Inc-д 19 настайгаас ажилласан бөгөөд ажил бүрээ нэгэн хэвийн биш харин өөр өөрөөр хийхийг оролдож, өөрийгөө сорьдог байлаа. Тэрээр Gap брэндийг (Gap, Banana Republic, Old Navy, Athleta) сөөлжилсөөр Америкийн гурван муж болон Шанхайн Gap China-д ажиллаж байв.

Дэн Лонгсворт эрсдэлтэй алхам хийх тэмүүлэлтэй. Хамтарсан ажил олгогч бүртэйгээ харилцах харилцааг тасралтгүй хөгжүүлж байв. Энэ замаар замнахдаа танд хэрэг болох гурван сургамжийг өвөртөлжээ.

1. Байгууллагын талаарх мэдлэг бол бүхэлдээ урлаг

Дэн Лонгсворт Gap Inc дэх карьераа дэлгүүрийн лангуун дээр бараа өрөгчөөр эхлүүлсэн. Коллежид сурч байхдаа Banana Republic дэлгүүрийн туслах менежерээр ажилласан. Энэ хоёр ажлын ачаар Gap гэдэг нүсэр байгууллага хэрхэн ажилладаг талаарх суурь мэдлэгийн олсон.

Компани бүрд цаг хугацааны явцад л сурах боломжтой байгууллагын мэдлэг гэж байдаг. Дэн Лонгсвортын хувьд 19 жил ажиллахдаа Gap Inc-ийггадна доторгүй хэрхэн ажилладаг талаар бүх зүйлийг өөрт шингээн авсан.

Нэг компанид удаан ажилласнаар ажлаа хэрхэн хийхийг мэддэг болно. Шийдэл хэрэгтэй бол хэнийг дуудах, юу хэрэглэх гэдгээ сайтар мэддэг болдог.

Хэсэг хугацааны дараа байгууллагын бизнес арга барил, соёл, хамт олон зэргийг тодорхой ойлгох бөгөөд эцэст нь байгууллагын хэлээр чөлөөтэй ярьж сурдаг.

Тэрээр Хятад дахь салбарт орох ярилцлага өгөх үеэр ирээдүйн ахлахдаа "Би Хятадаар ярьж чадахгүй ч Gap-аар ярьж чадна" гэж байжээ.

2. Та чиглэлийг өөрчилж чадна

Лонгсворт өнөөгийн байр сууринд очих гэж нэлээдгүй олон эрсдэл үүрсэн. Gap-д арав гаруй жил ажилласны дараагаар өөрчлөлт хэрэгтэй болохыг харсан. Cүлжээ дэлгүүрт амжилт гарган ажиллаж байсан боловч худалдааны зах зээл хариуцсан салбарт ажиллахыг хүсчээ. Түүний хувьд энэ бол 'байгууллагын хөдөлгүүр' хэсэг аж.

Ийнхүү бүрэн ханамж өгч чадахгүй замаар замнахын оронд карьерийн өөрчлөлт хийх үрийг суулгав. Гэвч шаардлагатай чадвар эзэмшээгүй бол тушаал буурах байв. Ингээд эрсдэл хүлээв. "Би худалдааны салбарт шилжсэний төлөө хоёр алхам ухарсан. Гэхдээ тус өөрчлөлтийг хийснээр карьериа арав дахин урагшлуулсан"

Тэрээр сониуч совингоо дагаснаар урагшилдаг гэдэгт итгэдэг. Хэрэв сонирхолтой, амьдралд өөрчлөлт авчрах мөчийг олж харвал тушаал буурах хэрэгтэй.

Нэг компанид удаан ажиллана гэдэг нь зогсонги байдалд орох биш юм. Өөрчлөлтийг дэмждэг компани, өөрөө өөрчлөгдөхөд бэлэн байвал үргэлж хөгжих, дэвших боломжтой.

3. Хүндлэл бий болно

Хэрэв нэг компанид хорь гаруй жил ажиллавал хаа явсан газраас хүндлэл хүртэнэ.

"Чи хамгийн сайнаар биеэ авч явах хэрэгтэй. Хэн нэгэнд новш шиг зан гаргавал түүгээр чинь дурсдаг болно." Иймд ч Лонгсворт очсон газар бүрд хүндлэгддэг.

Өөр хэлтэс, салбар болон ондоо үеийнхэнтэй ажиллахад хүндлэл чухлаар тавигддаг.

"Би одоогоор 1960-2000 оны гурван үеийнхэнтэй ажиллаж байна. Түүхэндээ анх удаа хоорондоо асар их ялгаа бүхий насны гурван сегменттэй нэг дор ажиллаж байгаа нь энэ байх. Тэгэхээр энд хүндлэл гэдэг хамгийн чухал нь."

Нэг компаниас салахгүй байна гэдэг нь зөв компаниас салахгүй байх юм. 19 жил өнгөрсөн ч гэсэн Лонгсворт өдөр бүр өндөр сэтгэгдэлтэй ажилдаа явдаг.

 

Эх сурвалж: facebook 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?