Сүхбаатар аймгийн асуудал шийдэгджээ

22263 2017/05/22 0

Үйл явдлыг эргэн сануулахад Аймгийн ИТХ-ын сонгуулийг өнгөрсөн жил анх удаа УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулсан. Энэ үед хэд хэдэн газар маргаан гарч дахин сонгууль явуулах болсны нэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3-р тойрог юм. Тус аймгийн ИТХ 33 суудалтай бөгөөд МАН 17, АН 16 суудал авч МАН ялалт байгуулсан. Энэ ялалтыг АН хүлээн зөвшөөрөлгүй жил дамнасан маргааны эхлэл тавигдсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор сар орчмын өмнө Сүхбаатар аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнд үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан. Олонх болсон МАН хурлаа товлон иргэдийн хурлын даргыг томилох, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан. ИТХ-ын 33 төлөөлөгчөөс 17 нь буюу олонх хуралд ирсэн нь Засаг, Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23,7-д заасныг зөрчөөгүй учраас бүхий л шийдвэр хүчин төгөлдөр гэж тодорхойлсон юм. Гэтэл тэр хуралд АН-ийн 16 төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй атлаа МАН-ын иргэдийн төлөөлөгчдийг хууль бус шийдвэр гаргасан мэтээр хэвлэл мэдээлийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаад байсан юм.

Монголын улс төрийн томоохон хоёр намын үл ойлголцлоос болж аймгийн ард иргэд хохирох ёсгүй тул МАН-ын төлөөлөгчид зөвшилцөх санал хүргүүлжээ. Ингээд 5-р сарын 20-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч, санамж бисигт гарын үсэг зуржээ. Хоёр зүйлтэй тус санамж бичиг байгуулсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Хэн нэг нь нөгөөгөө шахаанд оруулж, ажил уядаг байдлыг МАН-ын дээрхи шийдвэр зогсоож, улс төрийн соёл бий болгожээ.

 

А.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?