Элгийг амттай шарах арга

3327 2017/08/12 0

 

Орц

– 500 грамм элэг

– 2ш өндөг
– Аяга гурил
– Амтлагч
– Зориулалтын үүрмэг талх
Хийх арга

Элгээ уртааш нь нимгэхэн хэрчинэ. Бага зэрэг хөлдүү байхад нь хэрчвэл зүгээр шүү. Нимгэн хэрчиж бэлтгэсний дараа гуриланд өнхрүүлнэ. Гуриланд өнхрүүлэхээс өмнө давс, нунтагласан хар перец зэрэг амтлагчуудыг хийж болно.

Үүний дараа өндгөө сайтар хутгаж, гуриланд өнхрүүлсэн элгээ хийнэ. Өндгөнд дүрсний дараа үүрмэг талхан дээр 2 талаас нь өнхрүүлнэ. Хайруулын тавгаа тосолж сайтар халаасны дараа элгээ шарна. Явц дунд галыг нь багасгана.

Ингэж шарсан элэг их зөөлөн, амттай болдог. Жигнэсэн будаа, чанасан гоймон, төмс зэргийг хачирт нь өгч болно. Ийнхүү болгосон элгийг хиамны оронд талхан дээр тавин идэх боломжтой.

 


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?