Эртний уугуул Америкчуудын зөн эцэстээ үнэн болов уу?

1548 2017/09/05 0

"Нэг өдөр дэлхий сүйдэгдэж бохирдох цаг ирнэ, ой модууд устаж, шувууд тэнгэрээс унаж, ус харлаж, горхи усанд байх загасууд хордож, модгүй болж эхлэхэд бидний мэдэх хүн төрөлтнүүд оршин байхаа болино”.

Энэ бол "Солонгын Зөгнөл” ийн эхлэл бөгөөд нэг зууны өмнө Кри омгийн Индиан эмэгтэй үүнийг сэргээн хэлжээ. "Солонгын зөгнөл”-г хамгаалагчид үлгэр домог, ёслолуудаар дамжуулж ирсэн бөгөөд Дэлхийн биеийг дахин сэргээх хэрэгтэй үед гарч ирэх ёстой ажээ.Мөн зөгнөл цааш ингэж үргэлжилдэг аж: "Урд цагт энэ мөчлөгийн эхэнд Агуу сүнс бууж ирээд, одоо усан дор орсон Арал дээр дэлхийн олон хүмүүсийг цуглуулан өөрийн биеэр үзэгдэн хүмүүст ийнхүү айлджээ. Та бүгдийг одоо би 4 зүгт , 4 өнгөтэй болгоод явуулна.Явуулахдаа та бүхэнд сургаалаа хамт илгээнэ, харин та бүхэн эргэн хамтдаа ирэхдээ Эх сургаалийг дуудаж, хуваалцсанаар энэ дэлхийд амар амгалан ирж, та бүхэн тайван амьдрах болно. Агуу иргэншил бий болно” гэсэн байна.
Энэ дээр гарч байгаа арал бидний эрэл хайгуул болдог Атлантис юмуу Му арал байж болох уу? Эх сургаалийн тухай юу хэлэхэв? Магадгүй бид интернэтэд хамтдаа буцаж ирээд би биетэйгээ хуваалцаж байгааг хэлж байна уу? Мөн цааш дэлхийд амар амгалан болж аж төрнө гэдэг нь бид болоод бидний үр хүүхэд тэр "агуу иргэншлийхэн” мөн үү?
Цааш нь: "Бүх төрөлтөн, арьс өнгө болон итгэл үнэмшлүүд ялгаатай байдлаа ардаа орхих цаг ирнэ. Тэд бүгд хайранд хамтдаа ирж, гар гараа барин нэгдэж, дэлхий болон түүний хүүхдүүдийг анагаана.Тэд дэлхийгээр агуу солонгын тойрог адил нүүж, амар тайван, ухаарал болон анагаалтыг явсан зүг бүртээ авч ирнэ. Мөн энэ цаг үед устаж дууссан болон үлгэрт байдаг гэж бодсон амьтад дахин үзэгдэж эхэлнэ.Алга болсон модууд бараг нэг шөнийн дотор буцаж гарна. Бүх амьд зүйлүүд дэлгэрч, дэлхий ээжийн хөхөөс хооллож ундална.
Долоо дахь галын цаг ирэхэд шинэ хүмүүс төрж гарна. Тэд замын хаяанд удаан хугацаанд орхигдсон Мэргэн Ухааныг олохын тулд өөрсдийн алхамуудаа буцааж мөшгинө. Тэдний мөрдсөн алхамууд өвөг дээдэс, настангуудад нь тэднийг буцаан авчирч, тэд өвгөдөөс аян замдаа замчлахыг гуйна. Хэрэв шинэ хүмүүс хүссэнээрээ хүчирхэг байж чадвал ариун бөмбөр дуугаа дахин сонсгоно. Хүмүүс сэрээгдэж, ариун гал дахин бадарна” гэжээ.
Домогт баатрууд хүмүүсийг сэрэх тэр өдөр дахин ирж, бүх хүмүүсийг нэгтгэж, шударга үнэн, энх тайван, эрх чөлөөт шинэ дэлхийг бүтээж тэр хүмүүсийг " Солонгын дайчид” хэмээн нэрлэнэ гэжээ.
"Тэд мөн өмнө нь хаягдсан байсан мэдлэг, үнэт бүхнийг дахин зааж сурган, илүү ухаарал болон мэргэн ухааныг хэрхэн бий болгохыг харуулж, хайр, эв нэгдэл цорын ганц урагш хөтлөх зам гэдгийг үзүүлнэ.
Энэ үед цайвар арьст хүмүүст 2 замын хооронд явах сонголт өгөгдөнө. Нэг зам нь мэргэн ухаан, амьдралыг үл хүндлэгч хиймэл төхөөрөмж (технологи) болон шуналыг сонгох зам. Энэ зам нь устгал сүйрлийг төлөөлнө. Нөгөө зам нь сүнслэг оюун ухаан, бүх амьд зүйлийг хүндэтгэн үзэх урт удаан зам. Хэрэв бид сүнслэг замыг сонговол өөр галыг асаагаад зогсохгүй найм дах галыг асаан эрүүл энх, амар тайвнаар урт удаан амьдарч эхэлнэ.
Дэлхийд урьд нь ” Солонгын Зөгнөл”-ийн үндсэн Үнэнг зааж байсан сүнслэг оюун санааны багш нар эргэн ирж, хүмүүсийн дунд алхан тэдний хүч болон ойлголтыг бүгдтэй хуваалцана. Хүн бид мөн ариун дадал зуршлаар хэрхэн харж,сонсохыг сурна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байхаар заяагдсан бүтээгчийн зорьсоноор болж, хүүхдүүд хаа ч явсан аюулгүй байна.Өвөг дээдэс, хөгшид буурлууд хүндлэгдэж,тэдний амьдралд хийсэн бүхэн үнэлэгдэж,тэдний мэргэн ухааныг эрж хайна. Бүх хүн төрөлтөн Хүмүүс гэж нэрлэгдэн дайн дажин, өвчин зовлон, өлсгөлөнгүй дандаа амьдарна” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?