Шинэ гэлтгүй бүх жолооч нарт хэрэгтэй мэдээлэл

219220 2015/10/27 7

Төмөр хүлэгтэй бүхэнд Замын цагдаагийн газраас нэн чухал мэдээллийг хүргэж байна.

 

400 км тутамд буюу 7 хоног бүр хийгдэх үйлчилгээнүүд


-Хөдөлгүүрийн шингэний түвшинг шалгах

-Хөдөлгүүрийн тос

-Хөргөлтийн шингэн

-Шил арчигчийн шингэний саван дахь шингэн

-Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн

-Салгагч диск (конс)–ны аппаратын саван дахь шингэн

-Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн

-Дугуйн хий болон дугуйн чанар байдлыг шалгах

5.000 км тутамд буюу 2-3 сард хийгдэх үйлчилгээнүүд


-Автомат хурдны хайрцагны болон рулийн гидр өсгөгчийн шингэний хэмжээг шалгах

-Агаар шүүгчийн элементийг цэвэрлэх

-Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих

12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд


-Аккумляторын батарейг шалгуулах(шаардлагатай тохиолдолд үйлчилгээ хийлгэх)

-Хөргөлтийн систем шалгах

-Хөдөлгүүрийн хэсгийн резин шланкуудыг шалгах(шаардлагатай тохиолдолд солих)

-Дугуйн байрлалыг сольж тавих

-Шил арчигчийн сойзыг шалгаж солих

-Тулгуур болон рулийн бөмбөлгөн холбоосуудыг шалгах

-Тэнхлэг, кузовын эд ангиудын тосолгоо хийх

-Кардан гол, чагтан гол шалгах, тослох

-Гарах хоолойн (яндан) системийг шалгах

-Хурдны хайрцаг болон урд хойд редукторын тосны түвшинг шалгах

-Аюулгүйн бүс шалгах

-Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах

25.000 км тутамд буюу 12 сард хийгдэх үйлчилгээнүүд


-12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

-Хагас голын хамгаалалт резин (бултай шарикны) шалгах

-Агаар шүүгчийн элемент солих

-Хөдөлгүүрийн агрегатуудын ремень дамжуулгыг шалгах

-Түлшний системийг шалгах

-Тоормос шалгах

-Амортизатор, амортизаторын втулка резин, пүрш шалгах

-Дискэн холбоосны гишгүүр (педали)-г шалгаж тохируулах

50.000 км тутамд буюу 24 сард хийгдэх үйлчилгээнүүд


-25.000 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

-Асаалтын очлуур (свеча) солих

-Клапангийн зай шалгаж тохируулах

-Бензин шүүр солих

-Өндөр хүчдэлийн утаснууд болон хуваарилагч, бегунокийн тагийг шалгах

-Хөргөлтийн системийг угааж шингэнийг солих

-Урд дугуйн стуфцний тосыг солих

-Автомат хурдны хайрцагны шингэнийг угааж солих

-Хурдны хайрцагны тосыг солих

-Редукторын тосыг солих

100.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд


-Бензинй ууршилт татагч системийг шалгах

-Рециркуляцийн клапан шалгах

-Духны ремень солих

-Урд хойд тэнхлэгийн болон гарны, татуурганы втулка резинүүдийг шалгах,шаардлагатай тохиолдолд солих.

130.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд


-Кислородын датчик солих

-Хүнд нөхцөлд (чиргүүлтэй, тоосорхог замаар явах, бага температуртай 0-с бага хэмд, богино зайнд байнга явах 6 км-с бага) хийгдэх үйлчилгээнүүдийн хугацаа 2 дахин богиносно. Мөн 35-с дээш хэм халуунд буюу уулархаг бүсэд эсвэл чиргүүл чирдэг бол автомат хурдны хайрцагны шингэнийг 25.000 км тутамд солих шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Амгаа
  • 2015/10/28 06:51
Баярлалаа хэрэгтэй мэдээ бна.
  • зочин
  • 2015/10/28 08:51
энэ бүх зөвлөгөөг дагаж амьдарвал машиндаа анхаарал тавьсаар байгаад амьдралаа дуусгах юм байна дөө
  • esee
  • 2015/11/06 20:37
sain zuwulguu bna bayrallaa
  • зочин
  • 2016/08/04 15:46
энэ одоо хятадад үйлдвэрлэсэн машинд хийх үйлчилгээний хугцаа юм уу
  • neg busgui
  • 2016/08/06 16:44
yoo yamar yadargaataim be !!! :( ter yumnuud ni haana ch baidiin yarshig
  • Bid
  • 2016/08/08 11:22
Ta hoolgvi heden udur yvh uu terentei chini yalgaagvi tgj bodoj yum aa tsag tuhaid ni hiilgej bai
  • хөыбоам
  • 2017/02/20 12:06
Ха ха яг үнэн хэллээ. Авто засварчин хүн л энэ бүгдийг шалгаж машинаа унах байх. Эсвэл загасчны морь усгүй гэдэг шиг өрийнх нь машин үйлчилгээгүй явдаг байж ч болох юм.

зочин

2015/10/28 08:51

энэ бүх зөвлөгөөг дагаж амьдарвал машиндаа анхаарал тавьсаар байгаад амьдралаа дуусгах юм байна дөө
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?