Хойд Cолонгосын цөмийн туршилт өөрсдөд нь гай учруулж мэдэх нь

4631 2017/09/13 2

 

Хойд Солонгос есдүгээр сарын 3-ны өдөр цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Үүний дараа Пунги Ригийн талбайгаас цацраг идэвхит бодис илэрсэн байна. Мөн цаашид тархах магадлал өндөр байгааг зарим шинжээчид тайлбарлажээ.


Ким Жон Ун ердөө найман сарын хугацаанд цөмийн гурван ч туршилтыг Пунги Ригийн талбайд хийчихсэн. Энэ нь хор цацрагийг тархах аюулыг улам нэмэгдүүлж өгсөн байна. Хэрвээ Пунги Ригийн талбайд хуримтлагдсан цацраг гадагш тархвал дан Хойд солонгост ч бус зэрэгцээ оршиж буй улс орнуудад хүрэх аюултай гэдгийг Өмнөд солонгосын Сежон Хүрээлэнгийн ахлах судлаач Пек Хак Сон хэлжээ.

 

Мөн сүүлийн цөмийн туршилтын дараа Хятадын байгаль орчны яам Хойд солонгостой хил залгаа дөрвөн мужийн нутагт цацрагийн хэмжилт хийсэн байна. Энэ хэмжилтээр сэжигтэй зүйл илрээгүй ч сонор сэрэмжээ алдаж болохгүй гэдгийг мэдэгдсэн байна.

 

Хятадын судлаач Вей Шижэ "Бидэнд цацраг идэвхит бодис бүртгэгдэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Туршилт хийсэн хонгилын дээрх уул хөрсөндөө хагаралтай болчихсон. Тиймээс хэзээ ч цацраг гадагш алдагдаж болзошгүй. Түүнийг таамаглах аргагүй. Туршилтын талбайн ойролцоох хөрс, ус хордож, ургамал, амьтдад нөлөөлж эхлээд байна. Эцэстээ хүнд нөлөөлөх болно” гэжээ.

 

Сөүлийн Цөмийн Аюулгүй байдлын зөвлөлөөс хөрс, агаар, усны дээжид шинжилгээ хийхэд ксенон хэмээх цацраг идэвхит бодис илэрсэн байна. Үүнийг сүүлд хийсэн цөмийн туршилттай холбоотой гэж тайлбарлажээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин 7
  • 2017/09/13 17:27
хойд солонгосчууд цацраг идэвхит бодисондоо хордож үхээсэй.
  • Зодов
  • 2017/09/13 18:58
Хойтууд ч нэг юм хийхнэ дээ. Өөрөө үхэх яахав бусдад нилээд гайы тарина даа. Ялангуяа өмнөт болон АНУ-д .5 онгоц АНУ-_н 5 хотод терорист халдлага хийхэд ямарч эсэргүүцэл үзүүлж чадаагүй чадуулсан улс Умартын цөмийн хүчинд бүгдэд нь хариу барьж чадахгүйл болвоуу

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?