Үнэгүйдсэн усыг яах вэ?

10070 2017/10/05 3

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө гайхуулаад байхаар хэмжээнийх биш. Тиймээс ус чандмань эрдэнэ гэж хэлэлцдэг байх. Дэлхий нийтээрээ усны асуудалд анхаарлаа хандуулж усыг хэрхэн зөв зохистой ашиглах талаар дээр, доргүй л ярих болсон. Харин манай улсын хувьд усны хэрэглээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй үрэлгэнтсэн, үнэ цэнэгүйдүүлсэн хэвээр байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлдэг. Олон байгууллага ундны усны асуудлыг хариуцаж байгаа нэртэй ч нэгдсэн бодлого, зохицуулалт байдаггүй юм гэсэн.

Хотын төвд, айл өрх, албан байгууллагуудад шугам гэмтэж ус алдах тохиолдол байнга л гардаг. Хэрэв усанд ач холбогол өгч, үнэ цэнийг нь нэмэгдүүлсэн, мэдрүүлсэн бол өнөөдөр Улаанбаатар хотод байдал өөр байх байлаа. Айлууд ус алддаг шугам хоолой, цорго, бочки зэргээ тэр даруй солих байлаа. Ингээд хаа дуртай газраа ус урсган, ундны усаар автомашин угаахгүй, бохироо зайлуулахгүй байлаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо  усны асуудлаар дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьж байсан нь аргаа барсандаа л тэр. Үүний дүнд "2030 Усны нөөцийн групп”-ынхэн Монголын усны нөөцийн талаар судалгаа хийж "Улаанбаатар хотын цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдана. Үүний зэрэгцээ хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгаа” гэж 2014 оны 2 дугаар сарын 18-нд мэдэгдэж, анхааруулсан байдаг. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл үнэгүйдсэн усны талаар  талаар дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Та Улаанбаатар хотын хаа нэгтэй шугам хоолойгоор ундны ус алдагдаж байхтай таарч байсан биз ээ.

 
Энэ бол Улаанбаатар хотын төв хэсэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хойно байрлах байр. Усны үнэ бага, хяналт тааруу учраас чандмань эрдэнэ маань ингээд л хүний хөл , машины дугуй угаагаад л урсаж байна. Мэргэжлийн байгууллагууд нь ажлаа ягштал хийдэг болоосой. Тэр цагт иргэд, хэрэглэгчид усны үнэ, цэнийг мэддэг, зөв хэрэглэдэг дадалтай болох байх. 

Д.ОЮУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • дорж
  • 2017/10/12 19:44
найрамдал зуслангийн ажилтан ажилчдын орон сууцныхны хэрэглээний усанд тоолуур байдаггүй юм уу ??? Хаашаа юм? Баннын өрөөнд нь шажигнан урссаар байхад суугчид нь тоохгүй юм билээ.
  • nergui
  • 2017/10/19 17:57
odoo yaj baina
  • дорж
  • 2017/10/30 21:50
ялангуяа гадаад гардаг голууд дээрээ усан сангууд байгуулж ус хуримтлуулж хөлдөөдөг болохгүй бол 20 жилийн дараа усгүй орон болно шүү. усан сан байгуулах голууд : ХЭРЛЭН ОНОН ТУУЛ УЛЗ \ одоо бараг сөнөхийн ирдэгт байна\
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?