Ахлах ангийн сурах бичгийг арван хоногт багтааж тараана

2848 2017/10/10 2

 Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй ч сурах бичгийн асуудал бүрэн цэцгрээгүй байсан билээ. Тэгвэл энэ жил бага анги буюу I-V ангийн сурах бичгийн зардлыг төрөөс хариуцаж, өнгөрсөн зургадугаар сард хэвлүүлэн нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн. Бага ангийн сурагчдын өсөлт, бууралтаас шалтгаалан энэ жил нөхөн хангалтаар нийт 20 нэр төрлийн 600 мянган сурах бичиг хэвлүүлжээ.

Харин ахлах ангийн 48 нэр төрлийн сурах бичиг хэвлэгдээгүй байсан. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын төлөвлөлт газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодруулахад, "Ахлах ангийн сурах бичгийн дөрвөн компани хэвлэж байгаа. Одоогоор ахлах ангийн сурах бичгийн хэвлэлтийн ажил хэвийн явагдаад дуусч байна. Сурах бичгийн хэвлэх ажил санхүүгийн асуудлаас болоод удааширсан байгаа. Гэрээндээ энэ сарын 20 гэхэд ахлах ангийн сурах бичгийг бүрэн хэвлэж дуусгаад сургуулиудад хүргүүлнэ гээд заачихсан байгаа. Иймээс энэ сарын 20 гэхэд ахлах ангийн сурах бичгийг бүрэн тарааж дуусгана” гэв. Тиймээс арав хоногт багтаан сурах бичгийг тарааж дуусах юм байна.

Н.Алт

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЭЭЭЭ
  • 2017/10/10 13:27
Ээ бараг эхний улирлын хичээл дуусах гэж байхад арай ядан Сурах бичиг тараах гэж байдаг. Ийм бодлогын яам-тай байх ер нь хэрэг байгаа юм уу дөө
  • Зочин
  • 2017/10/10 14:10
Хичээлийн шинэ жил хуучирч 1улирлын амралт боллоо.Гэтэл сурах бичиг нь гараагүй байдаг. Ийм л дүр зураг хичнээн жил үргэлжлэх юм бол доо. Тэгэхээр ажил хийж байгаа яам, бодлогын газар байдаг юм уу,

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?