С.Амарсайхан: Нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлнэ

1074 2017/10/12 0

 Нийслэлийн иргэдийг амар, тайван аж төрүүлэхэд цагаадгийн байгууллагынхан  ихээхэн үүрэг гүйцэтгэдэг ч  олон нийт тэр бүр тэдний ажлыг ойлгодоггүй. Байгууллагаар нь ороод хийж байгаа ажлыг нь сонсоод үнэхээр орчин үеийн шаардлагад нийцсэн олон нийтийн төлөө үр өгөөжтэй олон ажил сэдэн хийж байгааг харлаа. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд С.Амарсайхан эхний ажлаа Нийслэлийн цагдаагийн газраас эхлэж байгаа нь энэ. Тэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангахаар хийж хэрэгжүүлж буй ажлууд, мөн шинээр ашиглалтад орсон Удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ үеэр Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Манай газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишгийн дагуу хийхийг зорьж байгаа. Манай алба хаагчид машинтай, морьтой, дугуйтай, нохойтой, завьтай зэрэг эргүүлийг төрөл бүрийн шатанд явуулж байгаа. Иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өрнүүлж ажилдаа ахиц дэвшил гаргасан. Орчин үеэ дагаад "Гэмт хэргийн хяналтын систем”, "Эргүүл”, "Телекамер” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна.  Нийслэлийн Цагдаагийн газар 340 орчим алба хаагчтай ажиллаж 2017 оны эхний 6 сард 5657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буурсан сайхан мэдээ бий” хэмээн ажлаа тайлагналаа.

 НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хот урагшилж хөгжих, оршин тогтнох гол үндэс бол иргэд, оршин суугчдын аюулгүй, амар амгалан амьдрах орчин нөхцөл юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалж, аюулыг таслан зогсоох  явдал хамгаас чумахл. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчдийн хамт ажлаа энэ газраас эхэлж байна. НИТХ-аас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Удирдлагын нэгдсэн системийг бий болгосныг нүдээр үзлээ. Цаашид нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх, хүн хүчийг чадавхжуулах, орон тоог нэмэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэтээр ард олны аюулгүй байдлыг хангах ажлыг улам дэвшилттэй хийх нь чухал юм. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нь бидний үүрэг учраас үүнд анхаарч нийслэлийн Цагдаагийн газар болон хууль хэрэгжүүлэгч байгууллагуудтай илүү нягт хамтарч ажиллах болно” хэмээн ярьсан юм.

Нийслэлийн эрсдэлтэй бүс нутгуудад телекамер байршуулснаар гэмт хэргийн гаралт эрс буурч иргэд амгалан амьдрах бололцоо нэмэгдэж олон нийтийн зүгээс талархлын үг дуулж байгаа, үүний зэрэгцээ цаг наргүй ажилладаг алба хаагчдынхаа эрүүл мэндэд сүүлийн үед анхаарах болсон талаар Нийслэлийн цагдаагийн  газрын дарга Ж.Эрдэнэболд хэлнэ лээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байр энэ жил ашиглалтад орсон бол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн барилгын өргөтгөл 70 хувьтай явж байгаа нь тэдний ажиллах нөхцөлд анхаарч байгаа бүтээн байгуулалтын том ажил хийж байгаа зэргээр нэг үеэ бодвол цагдаагийнхан маань бүх талаараа хөгжиж, ажиллах орчин нөхцлөө дээшлүүлсээр байна.  

  

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?