Увсын Засаг даргыг иргэд нь огцруулна гэв

3969 2017/11/02 1

 


 

МАН-ын гишүүн Ц.Батболдын тэргүүлсэн нутгийн иргэд Улаанбаатар хотод ирж, энэ сарын 7-нд зохион байгуулагдах тайван жагсаал хийх болсон шалтгаанаа "орон нутагт шударга ёс алдагдсан. Төрийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж, өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээр таслагдсан атлаа Аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батсайханыг огцруулах. Ингэснээр аймагтаа сүүлийн жилүүдэд алдагдаад байгаа шударга ёсыг эргүүлж авчирна. Аймгийнхаа хөгжил дэвшилд санаа тавихгүй, баяр наадамд их хэмжээний хөрөнгө төсөвлөж, тансагладаг байдлыг таслан зогсооно гэж үзэж байгаагаа тайван жагсаал зохион байгуулагчид хэлж байсан  юм.  Жагсаал зохион байгуулагчид, одоогийн Засаг дарга Д.Батсайханыг огцруулах шалтгаануудыг ийнхүү дурдаж байлаа.   

 

 

Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Д.Батсайхан нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа  төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар улсын яллагчаас ял ногдуулж, анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөө хууль бусаар томилогдсон атлаа Засаг дарга болсноос хойшхи хугацаанд мэргэшсэн төрийн албан хаагчийг олноор нь хоморголон халсан.  Увс аймагт 60  тэрбумын жижигрүүлсэн хувилбар бий болсон нь төрийн мэргэшсэн 55 албан хаагчийг халж, оронд нь төрд ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй хүмүүсийг олноор нь ажилд авсан явдал. Увс аймгийн өнөөгийн байдал хүндэрч,  ажилгүйдэл, ядуурал газар авч, хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эхийн эндэгдэл гарсан.  

Улсын хэмжээнд шилэн дансаа ажиллуулдаггүй хөдөө аж ахуйн газартаа хоёрхон аймгийн нэг нь Увс аймаг. Магадгүй шилэн дансаа ажиллуулахгүй байх нь тэдний хувьд хууль бус үйлдлээ нуухад хэрэгтэй байдаг байх хэмээн хардаж байгаа. Тухайлбал, 2017 оны аймгийн төсөвт гамшгаас хамгаалахад зориулж орон нутгийн сангийн хөрөнгөөс 7 сая төгрөг төсөвлөсөн мөртлөө Монгол зан үйлийн арга хэмжээнд 49 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хувийн мал эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээ байгуулахдаа 456 сая төгрөг  төсөвлөж, нийт малыг вакцинжуулсан байгаа атлаа соёл спортын үйл ажиллагааг бодлогоор дэмжихэд 500 сая төсөвлөсөн байна. Гэтэл дахиад соёлын үйлчилгээнд зориулж 2 тэрбум, 210 сая төгрөг гаргаснаа урлаг соёл, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан байдаг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/11/04 16:25
zov shyy, ard irged l anhaarahgui bol naad zasag darguud chin hereg alga, ogzruul
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?