Орхон аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

1640 2017/11/13 0

 Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд хальтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулсан. Улмаар Орхон аймгийн Засаг дарга иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замаар Эрдэнэтээс Дарханы чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг өчигдөр өдрийн 12 цагаас эхлэн түр хугацаагаар хориглосон.Харин өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал сайжирчээ. Мөн замын арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тус чиглэлийн замыг өнөөдөр 10 цагаас эхлэн нээсэн байна.

 


 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?