Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэхийг эсэргүүцэв

470 2017/11/13 1

МҮЭХ-ноос Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар МҮЭХ-ноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл Мэндийн Яамны мэдэлд  шилжүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.Эцсийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь нэг ч удаа хуралдаагүй.

Ийм байхад Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-д шилжүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-аар ярьж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгааг бид эсэргүүцнэ. Нэгдүгээрт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөө хуралдуулж энэ асуудлыг ярих ёстой.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын санд өөрийнхөө цалин орлогоос шимтгэл өгсөн даатгуулагчдын хөрөнгө. Ийм учраас хөрөнгөө даатгуулагчид мэдэх ёстой. Даатгуулагчдын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлд орж шийдвэр гаргах явцад нь оролцох ёстой" гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/11/14 11:05
Амгаланбаатар даргад баяр хүргьё маш зөв
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын санд өөрийнхөө цалин орлогоос шимтгэл өгсөн даатгуулагчдын хөрөнгө
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?