Д.Пүрэвдорж: Төсвөөс болж 21 жилийн дараа баригдах цэцэрлэг байна

678 2017/11/13 2

Баруун аймгийн тэр дундаа Ховд аймгийн иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж төсөв дээр дэндүү гомдолтой явна. Тэрээр, "Нэг жижигхэн суманд 200 хүүхдийн цэцэрлэг барина. Тэр цэцэрлэгийнхээ төсвийг 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. 2018 онд цэцэрлэгийн барилгын ажилд 100 сая төгрөг тавьж өгсөн байгаа юм. Ингээд бодохоор 21 жилийн дараа энэ цэцэрлэг баригдаж дуусах уу?” хэмээн төсвийн хуваарилалт ямар шог, бас мэдрэмжгүй төсөвлөж байгааг шүүмжилсэн юм. Төсвийн энэ байдлыг амсаж барилгын ажил нь царцсан газрууд олон байгааг хэлэх гишүүн цөөнгүй байна лээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй барилгуудын жишээ энэ болж байх шиг байна. Царцаасан барилгуудыг эртхэн босгож хөрөнгө оруулалтыг нь олгохгүй бол барьж дуусаагүй байхад нь элэгдэж, гэмтэж, хэнд ч хэрэгцээгүй балгас болох вий хэмээн сануулах гишүүн олон таарсан. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/11/13 16:47
Мань хүн концессоор нэг цэцэрлэг бариулчихсан, түүнийг нь төсөвт суулгаагүй юм дагаа. Тэр концессоор бариулсан цэцэрлэгийн араас нь сурвалжлаад үзээрэй дээ.
  • tuvduu
  • 2017/11/14 20:25
ene gulug Hovd aimagt urtei shuu
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?