Баар нээсэн Бямбаа сэлэм барьж танхайрчээ

2564 2017/11/14 0

 

Ням гаригийн шөнө буюу Баянгол дүүргийн "Castle” нэртэй баарны гадаа хэсэг залуус маргалдаж, нэг нь сэлэм барьж танхайрсан хэрэг гарсан. Баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгснөөр энэхүү балмад явдал төгсгөл болсон байна. Үгүй бол сэлэмтэй танхай бусдын биед гэмтэл учруулж ч магадгүй байсныг бичлэгээс харсан биз.


Тэгвэл сэлэм барьж танхайрсан этгээдийг С.Бямбацогт болохыг гэрчүүд мэдэгдсэн. Тэрээр энэ сарын 11-ний орой А нэртэй шөнийн клубээ нээж, наргиж байгаад эцэстээ сэлэм барьж танхайрахад хүрсэн байна.


С.Бямбацогт нарын холбогдсон хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн "Castle” баарны гадаа танхайрсан залуус өглөө 06.00 цагийн орчимд "Ривер бич” амралтын газрын үүдэнд зодоон хийж хоёр хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?