“Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох уу?

423 2017/11/15 0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны "Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Энх-Амгалан болон Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, "Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Хилчин” хотхон гэр хорооллын дахин төлөвлөлт, газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд амины орон сууц бүхий жишиг хороолол болох ёстой байсан. Тэнд амьдардаг 168 өрхийн 672 иргэн дахин төлөвлөлтийн төслийг дэмжсэн. Төслийн хүрээнд 168 айл, өрхийг цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Харамсалтай нь эдгээр айлын нэг нь ч одоог хүртэл цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй, халаалтгүйгээс тав тухгүй амьдарч байгаа талаар удаа дараа өргөдөл ирүүлсэн тул бид Өргөдлийн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асуусан. Төслийн санхүүжилтийн хүрээнд олгосон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан, зураг, төсөл нь хийгдээгүй ажилд яагаад санхүүжилт олгосон, цаашид төслийг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын төсвөөс гаргах уу, эсвэл төслийг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч компаниар төлүүлэх үү зэрэг асуултыг тавьсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Энх-Амгалан нар төслийг хэрэгжүүлсэн компанид шалгалт хийж, асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох газруудыг хамруулж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хорооноос албан бичгээр холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?