Монгол Улс хар тамхи тээвэрлэгч бус хэрэглэгч орон болжээ

4876 2017/11/23 4

Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Тээвэрлэгч орон байсан бол харин одоо манай орон аль хэдийнээ хэрэглэгч орон болжээ. Энэхүү хорт бодисоос болж хүн ард эрүүл мэнд, эд хөрөнгө,амь насаа алдаж байна. Мөн манай улсын хувьд хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа тохиолдол залуужиж байгаа нь бүр харамсалтай. Иймээс бид хар тамхи манай улсад хэрхэн нэвтэрч байгаа болон хамрах хүрээгээ хэрхэн тэлж байгааг тодрууллаа.

НҮБ-ийн мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2012 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 235 сая хүн хар тамхи хэрэглэж, тэдний 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг болохыг тогтоожээ. Мөн үүнээс 200 сая хүн каннабис, 15 сая хүн амфетамин, 15,9 сая хүн героин, 13,7 сая хүн кокайн хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоосон байна. Тэгвэл манай улс  энэ тоонд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа нь ойлгомжтой.

Хар тамхины асуудал 1990 оноос эхэлж цагдаагийн байгууллагын анхааралд өртөж байсан бол 2000 оноос эрчимтэй цэцэглэж эхэлсэн гэдгийг хууль хяналтын байгууллага судлан гаргасан байна.Тухайлбал, 2013 онд мансуурах бодис худалдаж борлуулсан, хадгалсан гэх зүйл ангиар 35 хэрэгт 96 хүн холбогдож байсан бол 2014 онд гэмт хэргийн гаралт 69,3 хувиар нэмэгдэж 61 хэрэгт 153 хүнийг шалгаж байжээ. Харин 2015 онд энэ гэмт хэргийг гаралт өсөж 79 хэрэгт 169 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж байсан бол 2016 онд өмнөх оноос 29,5 хувиар нэмэгдэж байсан байна. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 70 гэмт хэрэгт 228 хүн холбогдон шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа гэнэ.

С.Ариунболор: Насанд хүрээгүй хүүхэд газ үнэрлэсэн тохиолдол 30 бүртгэгдсэн

Эрүүгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хошууч С.Ариунболор "Цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын байдлаар нийт 228 холбогдогчтой 70 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. Эдгээрийг хүйсээр аваад үзэхийн бол 189 эрэгтэй, 39 эмэгтэй шалгагдаж байна. Харин насны байдлаар аваад үзвэл 26-35 насны хүмүүс энэ хэрэгт илүү холбогдон шалгагдаж байна. Өсвөр насны хүүхдүүд сонирхох хэлбэрээр газ, цавуу үнэрлэдэг. Үүнээс болж тархины цусан хангамж хаагдаж амь насаа алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Иймээс цагдаагийн байгууллагаас газ, цавуу үнэрлэж байгаа асуудал дээр анхаарал тавиад ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдож байгаа байдлыг харвал ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд холбогдож байна. Өнгөрсөн есдүгээр сард хийсэн судалгаагаар насанд хүрээгүй хүүхэд газ үнэрлэсэн тохиолдол 30 бүртгэгдсэн байгаа” гэв.

Ш.Лхагвасүрэн: Хар тамхи хэрэглэсэн хүүхэд эмнэлгийн тусламж авч чадахгүйгээр амь насаа алдсан

 

Харин Доктор профессор Ш.Лхагвасүрэн "Өнөөдөр манай судалгаагаар нийтдээ 600 гаруй хүн мансуурлахтөрлийн бодис хэрэглэж байна.Судалгаагаар илрээгүй олон хэрэглэгч байгаа. Яагаад гэвэл хар тамхины хэрэглээ нууц явагдаг учраас нарийн тоо судалгаа тоог гаргахад амаргүй.Үндэсний хэмжээнд хийгдсэн судалгаа байдаггүй. Өнгөрсөн сард хэрэглэж байгаа хүмүүсийн дунд сургалт явуулсан.Тухайн сургалтаар залуучуудын 50 орчим хувь нь мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа гэж байна. Манайд өдөрт 2-3 хүн ирдэг. Үүнээс харахад хэрэглээ өсөж байгаа нь харагдаж байна. Тэр дундаа өсвөр насныхан илүү хэрэглэж байгаа тохиолдол гарч байна. Тухайлбал, Өнгөрсөн 2016 оны судалгаанд 16 настай хүүхэд хэрэглэсэн тохиолдол бүртгэгдэж байсан. Өнгөрсөн сард хар тамхи хэрэглэсэн хүүхэд  эмнэлгийн тусламж авч чадахгүйгээр амь насаа алдсан.

Сүүлийн үед хүүхдүүд газ, цавууг нэлээд ихээр хэрэглэж байна. Газыг хэрэглэвэл уушги хөлдөж, амьсгалын замыг боогдуулдаг. Хүний амь насанд

маш муу, бүх эд эрхтэн гэмтээж, амь насаа алдах аюултай. Иймээс өсвөр насныхан эрүүл мэнд маш хортой зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй байна” гэлээ.

Хар тамхи хэрэглэгч "Залуучууддаа хэлэхэд мансуурах бодис битгий хэрэглээрэй гэж захиамаар байна.Энэ хорт бодис хүнийг эрүүл мэнд, эдийн засаг болон гэр бүлгүй болгодог. Өнөөдөр ганц грамм морфин 25700 гэж байна. Энэ мөнгө өнөөдөр олдохгүй. Үүний хор уршгаас болж гурван удаа

харвалт өгсөн. Энэ тариа тархины судсыг нарийсгадаг. Тариа архинаас илүү хортой гэдгийг хэлмээр байна. Иймээс залуучууд бусдыг дуурайж хэрэглэхгүй байх хэрэгтэй байна ” гэв.

Манай улсын нийт хүн амыг залуучууд эзэлдэг. Тэр дундаа 3,1 хувийг хүүхэд багачууд эзэлдэг.Харин өсвөр үеийнхэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг болж байна. Тэр дундаа ахуйн хэрэглээний эд зүйлсээр нэгнийгээ хордуулж амь насыг хохироосон тохиолдол цөөнгүй

гаргасан. Хамгийн сүүлд энэ төрлийн 130 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа.Үүнээс 30 өсвөр насны хүүхэд байна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Гадаадад 48 иргэн хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байна

Дэлхийн хэмжээнд яригдаг донтолтын өвчин манай улсад гаарч байгаа нэг шалтгаан бол нийлүүлэлт юм. Хил залгаа байгаа түншлэл нь өргөгжиж, хар тамхи тээвэрлэлт тасралтгүй хийгдэж байна. Хуулийн хяналтыг байгууллага болон Хил хамгаалах байгууллагууд тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдэж байгаа боловч хар тамхи тээвэрлэлт хийж, борлуулдаг этгээдүүдийн арга нь бүр нарийсаж байна. Мөн манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэг өртөж байна. Тухайлбал, 2006 оноос хойш урд хөршид 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Болгар, Словак улсуудад тус бүр нэг гээд нийтдээ 117 хүн хар тамхи мансуурах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял шийтгүүлжээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд торгуулийн 6, баривчлан ял шийтгүүлсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаагаар хорих ял сонссон 42 хугацаагүй хоригдохоор болсон 5, цаазлуулсан 7 иргэн байна. Харин энэ оны хагас жилийн байдлаар гадаадад 48 иргэн хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж,ял төлөвлөгдөж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Н.Алтанцэцэг

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Ynjaa
  • 2017/11/23 16:55
Yana daa.uls oron mine
  • Зөв
  • 2017/11/23 17:13
Үхэр монголчууд мөхөл рүүгээ ойртож байгаа шүү дээ.
  • irgen
  • 2017/11/23 18:11
ger orniihon ni iim ayul ruu orj baigaa hymyystei yagaad helj sergiildeggui um be ???
ganz arga odoo mash hychtei hurdan hatuu arga hemjee avch baij l hymyys oilgoh baih,,,Ezeg ehyyd, surguuli bagsh, niigmiin ajiltanguud surtalchilgaa, sergiileh ajil muu hiij baina
  • ganaa
  • 2017/12/12 00:03
хар тамхи,мансууруулах бодисоос хамгаалах хичэээлийг шат шатны сургууль,албан байгууллага болгонд явуулах хэрэгтэй. хүн худалдаалах гэмт хэргийг түргэн хугацаанд зогсоох шаардлагатай байна. гадаад хүнтэй суусан эмэгтэй хүн болгон дотроо нэгийг тунгаан бодох хэрэгтэй.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?