Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчиж буй зочид буудлуудыг цэгцлэх цаг болжээ

5012 2017/11/30 4

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд гэмт хэргийн үүр уурхай болж байна. Эхлээд хэдэн жишээ дурдьяа. 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр"Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан. Өнгөрсөн жил гэхэд л 32 настай эмэгтэй зочид буудалд нас барсан. 2015 онд их сургуулийн хоёр оюутан зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарч байлаа. Нялх үрээ хүртэл зочид буудлын өрөөнд хаяж байсан жигшүүртэй хэргийг бид одоо ч мартаагүй. Мөн биеэ үнэлж байсан хэргүүд нэлээдгүй гарч байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн автобусны буудал, Улаанбаатар зочид буудал, Саппорогийн автобусны буудал зэрэг газруудад биеэ үнэлэгч нар олноор байдаг бөгөөд өөрсөө байрлаж биеэ үнэлдэг зочид буудлуудтай юм гэнэ. Манай улсад 1990 оноос бие үнэлэгчид бий болж эхэлсэн бөгөөд дээр дурдсан гурван газар эрвээхэйнүүд эзэн суужээ.  

Биеэ үнэлэгчдийг орон байраар хангасан тохиолдол 200-300 торгоно


Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын байцаагч Г.Ганбаяр ”Манай хэлтэс бүртгэлтэй 75 бие үнэлэгч байгаа. Насны хувьд 21-55 насны эмэгтэй байдаг” гэв. Шөнийн цагаар биеэ үнэлж мөнгө олдог. Охидын биеийг үнэлүүлж, зуучилдаг хүмүүс байдаг. Зарим буудлууд биеэ үнэлэгчид, таксины жолооч нартай гэрээ байгуулан ажилладаг гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн НХЖХГ-ын дарга цагдаагийн хошууч А.Гэрэлт –Эрдэнэ "Саппоро орчимд 86 эмэгтэй биеэ үнэлдэг. Тэдэнд хяналт тавиад ажиллаж байна. Эдгээр эмэгтэйчүүд байнгын байдаг биш явуулын байдалтай байдаг. Харин байнгын байдаг 20-30 бүртгэлтэй эмэгтэй байгаа. Насны хувьд 16-48 насны эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байгаа. Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 бие үнэлэхийг хориглон, тээврийн хэрэгсэл болон орон байраар хангахыг хориглоно гээд заачихсан байгаа.Хэрэв биеэ үнэлэгчдийг орон байраар хангасан тохиолдол Хөдөлмөрийн хөлсний хэмжээг 200-300 торгох, эсвэл 5 жил хорих гэсэн хуулийн заалт байгаа” гэлээ.

 

Биеэ үнэлэгчид Тэмбүү, ДОХ болон бусад бэлгийн замын өвчнийг авахмагадал өндөр байдаг

Харин сүүлийн үед бага насны охид биеэ үнэлэх нь нэмэгдэж байна. Ихэвчлэн 15-21 насны охид биеэ үнэлж байна гэдгийн эх сурвалжууд мэдээллээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс ахлах байцаагч Г.Чинбат "Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр бие үнэлдэг 35 эмэгтэй байгаа. Насны хувьд 18-40 насны эмэгтэйчүүд. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй байна” гэлээ.

Харин ХӨСҮТ–ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга. Ж.Даваалхам "Биеэ үнэлэгчдийн 29,2 хувь буюу судалгаанд хамрагдсан гурван бие үнэлэгчийн нэгэн тэмбүү өвчтэй болох тогтоогдсон байгаа. Одоогийн байдлаар манай улсад ДОХ–ын халдвартай 217 бүртгэгдсэн. Үүнээс 20 хувь эмэгтэйчүүд. Биеэ үнэлэгчид Тэмбүү, ДОХ болон бусад бэлгийн замын өвчнийг авах магадал өндөр байдаг” гэв.

Тэгвэл энэхүү биеэ үнэлэх үйл ажиллагааг дэн буудал нэртэй газрууд зохион байгуулж, орон байраар хангаж, садар самуунтай тэмцэх хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй, стандарт хангаагүй хэчнээн буудал үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг нарийвчлан гаргасан тоон баримт байхгүй байна. Хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт явуулж тоон мэдээг нэгтгэн гаргаж байжээ. Энэ шалгалтын явцад 102 зочид буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн тоон мэдээлэл байна. Тухайн үедээ зөвшөөрөлгүй зочид буудлуудыг цахилгаан, ус, дулаанаар хангахгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан ч ажил хэрэг болсон эсэх талаар мэдээлэл огтхон ч алга. Ер нь бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа элдэв зочид буудлын тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр зочид буудалд гарах гэмт хэргийн тоо өссөөр байгаа гэхэд буруудахгүй. Иймээс Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчиж буй зочид буудлуудыг цэгцлэх цаг болжээ.

Н.Алтанцэцэг

 

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • харамсаж байна
  • 2017/12/01 12:24
Хороололын бичлийн БЗ дүүргийн ЦХ ийн дарга байсан нөхрийн зочид буудлаас нэг хүүхэн үсэрч үхсэн хэргийг мартааагүй. Одоо БГД ийн 14 хорооны 16 -р байранд ажлуулж байгаа зочид буудал нэртэй янханы газрыг хаахгүй байгаад гайхаж байна. Иймэрхүү зочид буудал нэртэй янханы газруудыг хаах хэрэгтэй. ДҮҮРГИЙН эрх мэдэлтнүүд яагаад хаахгүй байгааг шалгах хэрэгтэй
  • ддд
  • 2017/12/04 12:02
ёстой зөв сэдэв хөндсөн байна..монгол охид бүсгүйчүүд архидалт биеэ үнэлэлтэнд живж дуусаж байна..бүгд мэдэж байгаа хирнээ хэн ч арга хэмжээ авахгүй байна.биеэ үнэлэгчдийг торгоод явуулдаг биш нийгмээс тусгаарлан хорьж нийгэмд хэрэгтэй хөдөлмөр албадан хийлгэж хүмүүжүүлдэг хууль хэрэгтэй байна.
  • Zochin
  • 2017/12/06 13:58
Jinhene biee ynelegchid gedeg chin miss nertei hyyhnyyd urlagiin od geed baigaa hyyhnyyd heden sayar darga nar biznesmenyyded yilchileed l tedniigee tsagdaa nar ni yaj ch chaddaggyi shyy dee
  • ganaa
  • 2017/12/11 23:57
монголд маань ер нь юу тохиолдоод байгаа юм бэ. хүн ам нь ердөө 3 сая. үүнээс өвчтэй,ажилгүй ядуу хүмүүсийн тоо нийлээд тал хувийг эзэлж байна. биеэ үнэлэгч нарыг авч үйлчлүүлж байгаа хүмүүс өөрсдийгөө нэг сайн бодоод үз. та нар зөвхөн дур хүслээ хангах гэж биеэ үнэлэгчдийг авдаг. дараа нь бэлгийн замын өвчтэй болчхоод биеэ үнэлэгч рүү буруугаа чихэх хэрэггүй. бүр болохгүй байгаа бол ядаж мөнгийг нл төлчих хэрэгтэй.[s][/s]
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?