Боксын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгийн боксчид түрүүллээ

1736 2017/12/04 0

Монгол улсын спортын мастер, аймгийн начин Жомартын Бахыт агсны нэрэмжит боксын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Спорт цогцолборт болж өнгөрлөө.
 
Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Сагсай сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газар,  Ж.Бахыт агсны гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран зохион байгууллаа. Гурван насны ангиллаар, 21 жингийн төрлөөр явагдсан уг тэмцээнд  Баян-Өлгий аймгаас 85, Увс аймгаас 13, Ховд аймгаас 20 тамирчин оролцлоо.


Тэмцээний медалийн дүнгээр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын баг  нэгдүгээр байр эзэлж, Ховд аймгийн "Болор бээлий" болон Баян-Өлгий аймгийн Толбо сумын багууд удаах байруудад шалгарав.

Спортын мастер Ж.Бахыт нь 1961 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумд төрсөн бөгөөд 1978 онд боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 1979 онд алт, 1982 онд хүрэл медаль тус тус хүртэж байжээ. Тэрээр 1983 онд аймгийн наадамд зодоглож "аймгийн начин" цолны болзол хангаж байсан ажээ.

 

Ж.Бат 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?