Орхон аймагт шөнө архи зарснаар гэр бүлийн хүчирхийлэл “бүр байхгүй болсон” гэж Засаг дарга нь мэдэгдэв

6116 2017/12/05 6

 

Залуусын хөл хөдөлгөөн их байх нь хотын уур амьсгал сэргэж, хөл хөдөлгөөн нэмэгдэж, эдийн засгийн болоод бусад ач холбогдлыг авч ирдэг. Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн хотуудын амьдрал шөнө л өрнөж, залуусыг даллан дуудсаар байна. Гэвч архидан согтуурахтай холбоотой сөрөг үр дагаврууд ч бий. Үүнийг тэдгээр улсууд хэрхэн зохицуулдаг вэ.


Монголд шөнийн 00.00 цагт хамаг үйл ажиллагааг зогсоож, дэлгүүр, хоршоо үүдээ хаадаг байв. Үүгээр архидан согтуурахтай холбоотой гарсан гэмт хэргүүдийг зохицуулдаг гэж ойлгодог байлаа. Гэвч энэ нь метрополис хотод тохирохгүй шийдвэр хэмээн залуус эсэргүүцэж, ядаж шөнийн цэнгээний газруудыг 04.00 цаг хүртэл ажилладаг болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хотын удирдлагуудад уламжилж, наашаа шийдвэр гаргуулж авч чадсан. Үүнийхээ үр шимийг хүртэж Улаанбаатар хотын шөнийн амьдрал өрнөсөөр байна. Гэхдээ дэлгүүрүүд яг цагтаа хаалгаа барьж, тодорхой хэмжээнд нэмүү өртөж шингээж үйлчилгээ үзүүлдэг шөнийн клубууд ажиллаж байгаа юм. Эерэг тал нь мэдээж залуус зөв зохистой хөгжилдөх. Харин сөрөг талыг дор дурдах учраас энэ удаад орхиж байна.

 

Улаанбаатараас гадна Эрдэнэт, Дархан гэж залуусын хот бий. Залуус л байгаа учраас шөнийн хөл хөдөлгөөн тасрахгүй, энэ төрлийн үйл ажиллагаанд эрэлт байна л гэсэн үг юм. Эрдэнэт хот өмнө нь улсын жишгийн дагуу 00.00 цагт бүхий л үйл ажиллагаа зогсдог байв. Гэвч хаалга хаагдмагц шагийн гэх тодотголтой хүмүүс ил гарч, худалдаа хийж эхэлдэг байсан учраас үүнийг зогсоох, мөн эрэлтийг хангах зорилгоор 00.00 цагийг сунгаж, 04.00 болгосон байна. Ингэхдээ дан цэнгээний газарт бус архи согтууруулах ундаа худалдан борлуулах эрхтэй дэлгүүрүүдэд хүртэл уртасгасан цагаар ажиллах зөвшөөрлийг олгожээ. Гэхдээ бүгдэд бус!


Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут "Буух эзэн, буцах хаягтай байхын тулд 24 цагийн дэлгүүрүүдийг нээн ажиллуулж байна. Энэ ажил үр дүнгээ өгсөн. Шагчид байхгүй болсон. Шөнө амьдрал буцлаад байна гэдэг чинь тэнд хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. Хэрэгцээ шаардлага байгаа учраас бид боломжийг нь нээж өгөхөөс өөр аргагүй. Зах зээлийн систем эрэлт нийлүүлэлт дээр л тулгуурладаг. Цагдаагийн газрын мэдээллийг харахад гэр бүлийн хүчирхийлэл багассан байна. Бүр байхгүй болсон” гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл шөнийн цагаар архи худалдаалдаг болсноор гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэл "бүр байхгүй болсон” гэж ойлгож болохоор байна. Шөнө дэлгүүрүүд архи зардаггүй учраас л гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ зодож, танхайрдаг байж л дээ. Тэгвэл үүнийг манай нийслэлийн удирдлагууд, бусад аймгийн дарга нар хэрэгжүүлчихмээр юм биш үү. Шөнө л архи зардаг болчихьё. Тэгвэл гэртээ зодуулах эмэгтэйчүүдийн тоо буурч, бүр байхгүй болгож чадсан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын туршлагаас суралцмаар санагдлаа.

Гэвч юу гэж тийм зүйл байх вэ дээ. Архи ууж, ухаанаа алдсан л бол гэмт хэргийн гаралт өснө үү гэхээс буурдаг жишиг хаана ч байхгүй. Үнэндээ цөөн хэдэн дэлгүүрийг шөнө ажлуулах, лобби орчихсон энэ шийдвэрээ Эрдэнэтийн Засаг дарга зөв болгож тайлбарлах гэж арга ядахдаа л гэр бүлийн хүрээний хүчирхийлэл "бүр байхгүй болсон” гэчихсэн болов уу. Архины дэлгүүр шөнө ажилладаг учраас агсам тавьдаг хүмүүс нь "тас үсэрдэг” болж дээ янз нь.

Гэтэл Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга А.Батбаяр Засаг даргаасаа арай өөр мэдээлэлтэй байгаа бололтой юм. Эсвэл Засаг дарга даа худал мэдээлэл өгчихсөн юм болов уу. Түүний хэлснээр гэмт хэргийн гаралт урд оны мөн үетэй харьцуулахад их хэмжээгээр өсчээ гэж ойлгогдлоо. Мэдээж гэмт хэрэг өсч байгаа тохиолдолд гэмтэж бэртэгсэд ч өсөх нь ойлгомжтой. Тэгвэл аймгийн Бүсийн оношлогооны төвд "шөнийн цагаар архи зарах зөвшөөрөл” олгогдсноос хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдад зодуулж гэмтсэн, хутгалуулсан иргэд ирэх нь нэмэгджээ. Мөн өмнө нь 00.00-01.00 цагийн хооронд гэмтэж бэртсэн иргэд ирдэг байсан бол одоо шөнөжин архидан согтуурсантай холбоотой гэмтлийн дуудлагатай хонодог болсон байна.

Үүний цаана нэг зүйл анзаарагдаад байгаа юм. Эрдэнэтэд тун цөөхөн дэлгүүр шөнө ажиллах эрхтэй гэнэ. Тэгвэл тэдний үйл ажиллагааг л дэмжих зорилготой шийдвэрийг Засаг дарга Д.Батлут гаргажээ гэж хардахад хүргэж байна. Үнэхээр шөнө архи зарснаар гэр бүлийн хүчирхийлэл бүр байхгүй болчихож байгаа юм бол орон сууцны хороолол дундах бүх дэлгүүрүүдэд шөнө ажиллах эрх олгочихвол яасан юм бэ. Нөгөө согтуучууд чинь гэрээсээ гараад шөнө ажилладаг дэлгүүрүүд рүү алхаж явахдаа замдаа зодуулж, эсвэл бусдыг зодож гэмтээгээд байгаа юм биш үү. Цагдаагийн газрын даргын мэдээлэлд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 80-аад хувиар өссөн гэж байна. Үүнийг Эрдэнэтийн Засаг дарга хэрхэн шийдвэрлэх юм бол? Хэдхэн дэлгүүрт үйлчилсэн эрх ашгийн зөрчлөө, гэр бүлийн хүрээндэх хүчирхийлэл бүр байхгүй болчихсон гэдэг бүрхэг мэдээллээр хаацайлаад өнгөрч болмооргүй санагдах юм. Эсвэл үнэхээр ийм гайхалтай үр дүн үзүүлж байгаа бол бусад аймгууддаа туршлагаасаа хуваацаарай.

 

Л.Тамир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зөв алхам хийжээ
  • 2017/12/05 13:06
Эрдэнэтийн засаг Батлут зөв алхам хийж архийг хорьж цагын хязгаарлалт тавьж гэмт хэрэг буурна гэх үзэгдэл бол худлаа соц үеийн хоцрогдсон арга. Энд учраа мэдэхгүй оркууд буруу нтр гээд бгаа нөхдүүд жинхэнэ ахуйн хүрээнд архидагчид авгай хүүхдээ айлгаад цагдаад хэлүүлэхгүй бгаа болхоос манайхаас бусхд оронд гуанзанд нь архи байж л бдаг өөрсдөө ухамсарлаж хэрэглээгээ зохицуулахаас энд зарж бна шууд авая гэдэг шиг худлаа юм байхгүй заоахгүй мартдаг айн хошин шог бүр хор авч ууж бгаа
  • ККК
  • 2017/12/05 13:19
ШӨНИЙН КЛУБЭЭ БОКСЫН КЛУБ БОЛГООД, ЦАГДААГААР ШҮҮГЧ ТАВЬЧИХВАЛ АСУУДАЛ ШИЙДЭГЧИХ ЮМ БАЙНА
  • Irgen
  • 2017/12/05 15:26
Ygyi mon teneg xynee.
  • Zo
  • 2017/12/05 17:44
Batlut gej ovoo teneg gar shuu gemt hereg buursan gej unen hudlaa shaah um daa 1 deh odoriin zasag dargiin shuurhai deer hereg osson gej medeeleed bhad esergeer n um yariad bdag ovoo garuu
  • Tsaitsan luivarchid yumaa...
  • 2017/12/05 21:22
Tsaitsan luivarchid ulaan tsaim uursdiinhuu delguur, barand zuvshuurul olgochood ichechgui iim yriad suuj bdag.... jijeghen gazar gedegiig oilgoh uhaan baidaggui l yum bhdaa..... jijeghen gazariin
delguur, bar bolgoniig barag nohoi ni ch shinshileed meddeg boltson bhad zuvhun uursdiinhuu delguurt zuvshuurul olgood suuj bhaadaa ichdeggui yum bhdaa.... arhi zarj bolno bugded ni neelttei l bolgoh heregtei
  • zochin
  • 2017/12/06 00:13
Ovoo um yaridag gar uu gui yu ene darga chine
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?