“Нийслэлийн нийтийн тээврийн автобусанд байгалийн шатдаг хий нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ

1022 2017/12/06 0

 
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичигт туссан төсөл хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Нийслэлийн нийтийн тээврийн автобусад байгалийн шатдаг хий нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусад хорт утаа тортог ихээр ялгаруулдаг дизель түлш бус байгальд ээлтэй түлшийг ирэх оны 2-р улирал гэхэд нэвтрүүлэхээр БНСУ-ийн хөрөнгө оруулалтаар дээрх төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд БНСУ-ын талаас "Үжин Ар Ди Си” компанийн дэд ерөнхийлөгч И Ил Гюу, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийг тусгай зориулалтын компани байгуулж хэрэгжүүлэх ба тус компанийн нэр "Улаанбаатар байгалийн хий” ХХК нэртэй юм байна.

"Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан захирамжаар нийслэлийн нийтийн тээвэрт байгальд ээлтэй технологи, байгалийн хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байна. Мөн нийслэлд байгалийн шатдаг хий агуулах колонкуудыг барих дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэлээ. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Нийтийн тээврээс гарч байгаа хорт утаа, тортог зэргийг байгальд ээлтэй технологиор шийдэхийн тулд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй уялдуулан байгалийн хий ашиглах төсөл хэрэгжих гэж байна” хэмээн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ ярилаа.

Нийтийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын хорт утааны 11 хувийг эзэлж байгаа нь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр өндөр үзүүлэлттэй байдаг.

"Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И Ил Гюу "Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай энэ төслийг хэрэгжүүлэхээр снамж бичиг байгуулаад байна. Төслийн хэрэгжүүлэх анхны үйл ажиллагаа явагдаж эхлэх гэж байгаад маш их баяртай байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын утааг багасгахад хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Нийтийн тээвэрт байгалийн хий нийлүүлэх нь төслийн анхны хэрэгжих хувилбар. Цаашдаа гэр хороололд хэрхэн нийлүүлэх зэргээр өргөжих болно” хэмээн ярилаа.

Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний түгжрэл ихэсч, агаарын бохирдлын хэмжээ нэмэгдүүлж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа том оврын автобуснууд ихэвчлэн дизель түлш хэрэглэдэг. Дизель түлшнээс ялгарах хорт утаа, хорт бодис, тортог нь бусад төрлийн түлшнээс илүү хортой учир байгалийн хийн түлшийг нэвтрүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-н Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?