Ч.Хүрэлбаатар: Улсын төсөвт хориг тавьсан асуудлыг даруй шийдэх шаардлагатай

453 2017/12/06 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна.

Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна.Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна гэдэг нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна. Түүнээс биш офшор бүстэй хамаагүй асуудал.12 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын Валютын сангийн зөвлөл манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө талаар ярилцахаар шийдсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөр 5.5 тэрбум долларын буцалтгүй тусламж олгохоор амалсан байгаа.Зөвхөн Валютын сангийн хөтөлбөрөөс гадна Япон, Солонгос, Мянганы сорилтын сан, Дэлхийн банкны өгч байгаа бусад зээл тусламж дагаад зогсоно гэсэн үг. Тиймээс улсын төсөвт хориг тавьсан асуудлыг даруй шийдэх шаардлагатай" гэлээ.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?