Эрх баригчид Ерөнхийлөгчийн хоригыг хүлээн авахаас татгалзлаа

743 2017/12/07 0

  Ийнхүү ирэх оны төсөв батлагдлаа. Гэхдээ ихээхэн хэл амтайгаар. Харин Монгол улс гаднаас авсан зээлээ өнөөг хүртэл ганцыг нь ч төлөөгүй байгаа гэдгийг энд дахин нэг сануулья. Шинэ зуунтай уралдан УИХ үргэлж хийдэг нэгэн гаж зуршилтай боллоо. Уул нь УИХ-ын үндсэн үүрэг бол хууль баталж, түүнийгээ биелүүлхийг гүйцэтгэх засаглалаас шаардах явдал байдаг. Гэтэл УИХ өөрийнхөө баталсан хуулиа дахин дахин өөрчилдөг болсноор Засгийн газар нь юу хийхээ өөрсдөө мэдэж зохицуулдаг болов. Өөрөөр хэлбэл Засгийн газар өөртөө тааруулж, хуулиа бэлдээд УИХ-аар оруулаад шууд батлуулдаг болжээ. Давхар дээлүүдийн давуу талуудын нэг нь энэ. Үүний нэг тод жишээ нь төсвийн тухай хууль болж байна. Төсвийг тодотгох нэрийдлээр нийтийн хөрөнгийг дахин хуваарилдаг жишиг тогтоод байна. Тэгээд ч Монголын Засгийн газрууд нь дунджаар жил хагасын настай болсноор төсвийг жилд хоёр гурав тодотгох нэрээр зардлаа нэмж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж зарлагын хэсэгт хориг тавьсан юм. Энэхүү хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж хүлээн авхаас татгалзав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ ”Хоригийг уншиж үзэхэд нэлээд хэдэн алдаа байна, Улсын төсөв болон нэгдсэн төсвөө холиод биччихсэн байна.   УИХ зөвхөн улсын төсвийг л баталдаг. Харин орон нутгийн төсвийг аймгийн ИТХ-аар баталдаг. Төсвийн зарлагыг бууруулахын тулд Сангийн яам ирэх оны 1-р сараас эхлэн тогтвортой ажиллана. 2017 оны 4-р сард ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор тохирсон. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн 6-р сард хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг ОУВС буруутгасан учир уг хөтөлбөр түр хугацаагаар зогссон. Гэвч хоёр тал яриа хэлэлцээр хийсний үр дүнд одоо уг хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор ажиллаж байгаа. Үүний тулд бид санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай харилцан ойлголцох шаардлагатай учир цаг хугацаа нэлээд шаардагдаж байна гэв.

 

 

 

 

 

Ж.Бат 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?