Амтат жимсний цай хийж уугаарай

1511 2017/12/31 0

Алимны амтат цай 
Хугацаа: 20 минут.
Орц: 2,5 литр ус, 80 гр бор сахар, 100 гр үзэм, 30 гр цагаан гаа, 2 ширхэг алим, 1 ширхэг лимон, 1 ширхэг жүрж, 2-3 ширхэг синамон.

Хийх арга: 2,5 литр усанд 2-3 ширхэг синамоныг голоор нь хувааж, цагаан гаа 20 гр, үзэм 60 гр, 1 ширхэг алим жижиглэн хэрчиж хийгээд дунд зэргийн гал дээр 8-10 минут буцалгана. Плитка унтраагаад бор сахар болон 1/2 лимоны шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаад 5-8 минут халуун плиткан дээрээ амраана.
(Алимны цай буцалж байх хугацаанд 1/2 жүрж, 1 алим, 1/2 лимоныг өөрийн хүссэн хэмжээгээр жижиглэн хэрчинэ.)
Шилэн гүц болон аягандаа 1/2 жүржийн шүүс шахаж дээр нь хэрчсэн алим, лимон, жүрж, үзэм, цагаан гаа хийж буцалсан халуун алимны цайгаар дүүргэн амтархан уугаарай;)
 
 
Нимбэгний цай
Би энэ цайнаас хэзээ ч уйддаггүй юм. Ингээд бичиж байхад хүртэл анхилуун үнэр нь хамар цоргих шиг, дахиад уумаар санагдаж байна:)
Халуун аягатай цайгаа бариад тайван суунгаа сайхан зүйл бодохлоор сэтгэл сэргээд л эрч хүчээр дүүрээд үгүй ээ мөн жаргал шүү.

Орц:
-Нимбэг 3 ширхэг
-Элсэн чихэр 10 хоолны халбага
(Миний хэмжсэн хоолны халбага нь солонгосын гээд савхтайгаа хосоороо байдаг урт иштэй халбага тул хавтгай арай бага гр ордог байгаа. Энэ халбагаар овоолсон нэг халбага элсэн чихэр нь 12 гр байна. Тэгхээр 3 ширхэг нимбэгэнд 120 гр элсэн чихэр орсон гэсэн үг. 3 ширхэг нимбэг нь 350-400 гр жинтэй болно)
Хийх арга:
Нимбэгээ сайтар угаагаад голоор нь нэг хуваана (уртааш нь). Үрийг нь түүж аваад нимгэн хавтгай зүснэ.
Зүссэн нимбэг дээрээ элсэн чихэрээ нэмж хутгаад тагтай шилэнд савлаад хөргөгчинд хадгалаарай. Шилэнд хийхэд нимбэгний шүүс ялгараад нимбэгтэйгээ зэрэгцсэн их шингэнтэй болсон байна. Ингэж бэлдээд тэр дор нь хэрэглэж болно.
Аягандаа бэлдсэн цайны охьноосоо хийгээд буцалсан халуун усаар дүүргээд амтархан уугаарай. Би цайгаа уунгаа нимбэгээ халистай чигээр нь зажилж идэх их дуртай ярих юмгүй сайхан байдаг юм. Аяганд тунаж үлдсэн нимбэг дээрээ дахиад халуун ус хийгээд уусан ч болно. Нэг аяганд нэг хоолны халбага байхад яг сайхан таардаг байгаа. Гэхдээ та бүхэн өөрсдийн амталгаагаар тааруулаарай.
 
Анар жимсний цай
Анар жимсийг гаднах хальснаас нь салгаж цэвэрлээд саванд хийж нухаад дээр нь элсэн чихэр, лимоны шүүс нэмж хутгаад тагтай шилэнд хийгээд хөргөгчинд хадгалаарай. Энэхүү бэлдсэн цайны охьноос бага багаар буцалсан халуун усанд хийж уувал тун таатай сайхан цай болдог.

Анар нь амин дэм ихтэй амттай сайхан жимс билээ. Тиймдээ ч уг жимсээр гоо сайхны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Анар нь элэг төлжүүлж бөөрнөөс хорт бодисыг хөөж хамгаалхаас гадна дархлаа сайжруулж зүрх судасны өвчлөл, хөх, арьс, түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлж цусны даралтыг хэвийн болгох, цус цэвэршүүлж биеийн дархлааг бэхжүүлдэг гэх мэт олон талын ашиг тустай хаан жимс юм. Ходоодны хүчил их, шархлаатай хүмүүс анар жимсний шүүсийг ихээр уухыг эмч мэргэжилтнүүд хориглодог байна.
 
 
Сармис, нимбэг, зөгийн балтай ТУРААХ ЦАЙНЫ ХАНД
Орц: зөгийн бал 500 гр, сармис 5-6 хумс, нимбэг 3 ширхэг, ус 1 цайны аяга
Хийх арга:
  1. Энэхүү хандыг хийхэд танд байгалийн гаралтай сайн чанарын 500гр зөгийн бал хэрэгтэй.
  2. Мөн шинэхэн, сайн чанарын 3 ширхэг нимбэг хэрэг болно. Эсвэл нимбэгний хүчил хэрэглэж болно. Ингэхийн тулд 2 хоолны халбага нимбэгний хүчил хэрэгтэй.
  3. Эрүүл 5-6 ширхэг сармисны хумсыг хальслаж цэвэрлэнэ. Эсвэл бэлэн органик сармисны хандыг хэрэглэх бол 1,5-2 хоолны халбага хэрэглэнэ.
  4. Сармисыг үрж жижиглэн хэрчихээс гадна нүдэж нухаж бэлэн болгоно.
  5. Ингээд варианы шилэнд зөгийн балыг хийж, нимбэгний бүх шүүсийг шахаж хийнэ. Мөн үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийнэ. Хэрвээ нимбэгний хүчил болон сармисны ханд хийхээр сонгосон бол тус тус заасан хэмжээгээр зөгийн баланд хийж сайтар хутгаж холино. Түүнчлэн нимбэгний үлдсэн хэрчим, хальсыг ч бас хийгээрэй. Энэ нь мөн л тустай.
  6. Ингээд агаар орохгүйгээр таглаж хөргөгчинд хийж хонуулана. Маргааш өглөөнөөс эхлэн өлөн дээрээ 1 цайны аяга халуун усанд тураах хандаас 1 цайны халбагыг хийж ууна. Энэ мэтчилэн өглөө, өдөр, оройд хоол идэхээс 1-2 цагийн өмнө ууж заншаарай. Мөн та нэмэлтээр цагаан гаа, гааны навч зэргийг цайндаа хийж ууж байж болно. Гэхдээ элсэн чихэрний төрлийн зүйл бүү хийгээрэй. Энэ нь цайг ямар ч үр дүнгүй болгох болно. Энэхүү тураах цайны дэглэмийг барихдаа өглөө, өдөртөө хүссэн хоолоо идээд оройн хоолонд аль болох хөнгөн хооллож байгаарай.

Түүнчлэн фитнесс, эйробикт явж байгаа бол бүр илүү үр дүн өгөх ба биеийг хөдөлгөөнд байлгах нь чухал. Ингэхийн тулд өглөө оройд алхах, гүйх зэрэг нь нэн тустай. Ажилдаа явах, ирэх, дэлгүүр орох зэрэгтээ аль болох алхахыг илүүд үзээрэй. Бие организмыг хөдөлгөөнд байлгаснаар цайны үйлчилгээг эрчимжүүлэх болно. Цайны үр дүн нь хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимтэй дэмжиж хоолыг түргэн шингээх, хоолны зуршлыг бууруулах, нимбэг, сармисны хүчил нь ходоод, гэдэсний шүлтийг тэнцвэржүүлж хүний бие организм хэрэгтэй шүлтийг илүү үйлдвэрлэхээс гадна хамрын ханиад, бүх төрлийн ханиад томуунаас бүрэн сэргийлж уушги тэлэх, эрүүлжүүлэх зэрэг олон талын ач тустай болно.
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?