Самсунг автомат жолоодлоготой автомашины ажиллах хяналтын хэсгийг үзүүлжээ

769 2018/01/11 0

 
 
Өмнөд Солонгосын цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Самсунг компани шинэ төрлийн бүтээлээ танилцуулжээ. Энэ бол автомат жолоодлоготой автомашины ажиллах хяналтын хэсэг юм. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөнд оролцож яваа өөрөө явагч тээврийн хэрэгслийн ажиллах системийн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.
Энэ системийг "DRVLINE” гэж нэрлэдэг юм. Тайлбарлавал, өөрөө явагч тээврийн хэрэгслийн бие даасан дэвшилтэт системчлэл гэсэн үг. Автомат жолоодлогын хэсгийн удирдлагын хяналтын самбарт автомат жолоодлогын системийн 3,4,5-р зэрэглэлийн түвшинг тогтоож өгсөн байна. Энэ бол ямар байдалд, замын хөдөлгөөнд яаж оролцохоос шалтгаалах программаар ажиллана гэж тайлбарлажээ. Энэ системийг Самсунг болон Хэрман компанийн стандартын шаардлагын дагуу "NCAP” программ хангамжаар хангаж өгсөн байна.
Үүний дотор замын хаөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байраа солих, сэрэмжтэй хөдөлгөөн хийх, урд талаараа мөргөлдөх эрсдлээс сэргийлэх, явган зорчигчийг илрүүлэх, шаардлагатай үед түргэн шуурхай хугацаанд аюулгүй зогсох зэргийг үйлдлийг хийх автомат бие даасан системүүд багтсан байна. Энэ технологийг бусад төрлийн автомашинд суурилуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлтэд нэвтрүүлж худалдаанд гаргахаар зорьж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?