Статистикийн мета мэдээллийн сан шинээр нээгдлээ

867 2018/01/11 0

 

 
Үндэсний статистикийн хорооноос статистикийн мета мэдээллийг нэгдсэн санд цуглуулах, хадгалах, дахин ашиглах, статистикийн мэдээг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тараах, статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем байгуулах бэлтгэл ажил болох, чанарын үнэлгээ хийх суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Мета мэдээллийн агуулгыг боловсруулж вэб системийг хөгжүүлжээ.
Тодруулбал, тооллого, судалгаа, албан ёсны статистик болон захиргааны статистикийн мэдээний арга, аргачлал, агуулга, зохион байгуулалтын тухай мэдээлэл, тооцон гаргаж байгаа тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох хувьсагчууд, тархаах ангилал, код, нэр томьёоны ойлголт тодорхойлолт, аргачлал арга зүйн сангийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тархаах систем бөгөөд хэрэглэгчид тоон мэдээнээс гадна агуулгын талаарх мэдээллийг авах боломжтой боллоо.

Үүний тулд http://www.1212.mn/ буюу Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн Дэд мэдээллийн сангаар дамжин орох, мөн http://metadata.1212.mn линкээр шууд хандах боломжтой юм.

Үндэсний статистикийн хорооны хэмжээнд маягт, үзүүлэлтүүдийн мета мэдээллийг системд шивж оруулах ажлыг зохион байгуулж, бүх мэдээ, тооллого, судалгааны маягт, үзүүлэлтийн мета мэдээллийн системд оруулжээ.

Тухайлбал, Хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг ямар арга, аргачлалаар аль газар хэлтэс хариуцаж зохион байгуулсан, тухайн мэдээллийн маягт хэдийд батлагдсан, агуулга нь юу болох, мэдээлэл цуглуулах давтамж, ашигласан ангилал, код, програм татах холбоос зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж бүрдүүлж байгаа юм байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?