Тамара хатан хаан

1187 2018/01/12 0

Абхаз, Картвел, Ранов, Кахов болон Армяны хатан хаан Тамара (Гүржээр: თამარი; 1166 — 1209/1213) - Гүржийн түүхийн "Алтан зуун"-д холбогдох алдарт хатан хаан (1184 — 1209/1213), Тэрбээр Багратионы удмын Гуравдугаар Георгий хаан болон хатан хаан Бурдухан (Осетиний хаан Худаны охин) билээ. 
 
Түүнийг өндөр боловсролтой Русудан авхай хүмүүжүүлсэн бөгөөд түүний ухаан, гоо үзэсгэлэнг яруу найрагчид бахдан шүлэглэж байв. Түүнийг хатнаа болгохоор Византийн хаан, Алеппийн султан, Персидийн шах нар санаархаж байжээ. 

Тамара хан хүү Демн болон Орбелиан нарын дэгдээсэн ордны хуйвалдааны дараа буюу 1178 онд Уплисцихед хааны титэм авч хатан хаан суудалд суужээ. Хаанд хаан ширээ залгамжлах хүү байхгүй байсан нь үймээний гол шалтаг байв.
 
Тамарагийн хаан эцгийг таалал төгссөний дараа Гелатын сүмд түүнд дахин хааны титэм хүлээн авах ёслол 1184 онд болж Тамараг Гүржийн хатан хаанд өргөмжилжээ. Тэрээр хатан хаан болмогц засаглал, сүм хийдэд шинэчлэл хийж ялтангуудад өршөөл үзүүлж, тариачдад учирч байсан дарамтыг хөнгөвчилжээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?