Хальтиргаанаас үүдэлтэй дуудлага мэдээлэл 14,3 хувиар өсчээ

857 2018/01/12 0

 

Энэ долоо хоногт энэ сарын 08-12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд байлаа. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. 

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Осол Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарчээ.

Зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон 6 осол, хэрэг гарсан. Сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгдээд байна.

Энэ долоо хоногийн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн ихээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, хальтиргаа гулгаа үүссэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарцан дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?