Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн хагалгаа амжилттай болжээ

596 2018/01/13 0

 Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож нэн яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Их найрагчийнхаа эрүүл мэндэд санаа зовсон Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө хөрөнгө мөнгөөр тусалж, тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тодорхой хэмжээний туслалцаа үзүүлснээр тэрээр  БНСУ-ыг зорьсон юм. Монгол түмний бахархал болсон их найрагчийн эрүүл мэндэд санаа нь зовсон Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан ирүүлснээр Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгааны мөнгө бэлэн болж, БНСУ-ыг зорьсноор өчигдөр долоон цагийн турш хүндхэн хагалгаанд орсон ч амжилттай болсон талаар гурван цагийн өмнөөс мэдэгдэж эхлээд байна. Ямартай ч Монголын төрийг "Тамгагүй төр” битгий л байгаасай хэмээн сэтгэл оюунаа чилээж явдаг их найрагчийн хагалгаа амжилттай болж асар удалгүй мөнгөн цагаан онгоцоор шуугиулаад Улаанбаатартаа буух нь тодорхой боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?