Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг хоригложээ

4682 2018/01/26 0

Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ.

Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 зорчигчтой фургон машин Хөвсгөл нуурын хар хил рүүцөмөрч орсон байна. Нуурт машинцөмөрч орсонтой холбогдуулан энэ сарын 22-ноос эхлэн зам тээврийн байцаагч нар хяналт шалгалт хийж иргэдийг зөвхөн өдрөөр зорчуулж байсан бол өнөөдрөөс Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг сарын хугацаанд бүрэн хоригложээ.Ханхыг зорих иргэдийг зөвхөн Сантын даваагаар зорчих үүрэг өгч, хяналт шалгалтыг тогтмол ажилуулахаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?