Өнгөрсөн онд согтуу гараад сураггүй болсон иргэнийг дахин эрэн хайжээ

3967 2018/02/02 0

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн 42 настай Г /эрэгтэй/ мөн өдрийн 22:00 цагийн үед согтуу гарч яваад сураггүй болсон юм. Энэ тухай дуудлагыг  анх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 08:05 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус аймаг дахь Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 14 хүн, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр тухайн сарын 25-ны өдөр түр зогсоосон байдаг.
Харин дахин эрэн хайх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт /нэгдүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагт/ ар гэрээс нь ирүүлжээ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн алба хаагчид болон иргэдийн хамт, нийт 15 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан байна. Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар тус сумын Ингэт багийн "Цурхайт” гэдэг газраас "Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоожээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?