Сургуулийн ойролцоо хуушуур, пирошки худалдах зөрчил арилахгүй байна

2795 2018/02/07 0

Сургуулийн ойр орчимд шарсан, хуурсан бэлэн бүтээгдэхүүн болон хуушуур, пирошки заруулахгүй байх үүргийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сар гаруйн өмнө БСУГ, МХГ-т өгч байсан. Үүний дагуу тухайн цаг үед хяналт шалгалт хийж хүнсний дэлгүүр болон сургуулийн цайны газруудад чиглэл өгсөн байна. Харин өнгөрсөн долоо хоногт МХГ дахин шалгалт явуулжээ. Шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэ удаа  сургуулийн ойр орчмын 50 метрт үйл ажиллагаа явуулж буй таван дэлгүүрийг шалгахад Баян-Өндөр цогцолбор сургуулийн урдах "Хайрхан” дэлгүүр пирошки, ороомог зэрэг түргэн хоол зарж байжээ. Иймд зөрчлөө арилгах албан даалгавар өгчээ. Цаашид ямар ч дэлгүүр, сургуулийн цайны газар ийм зөрчил гаргуулахгүй байх талаар байнгын олон удаагийн давтамжтай хяналт, шалгалт хийнэ гэж МХГ мэдээллээ.
Түргэн хоол нь таргалалт, чихрийн шижин өвчний гол эх үүсвэр болж байгаа тул сургуулийн орчинд үүнийг хязгаарлах нь зөв гэж эцэг, эхчүүд дэмжиж байгаа юм. Мөн ходоодны өвчлөл залуужиж байгаа нь буруу хооллолттой холбоотой гэдгийг эмч нар ч сануулсаар байгаа юм. Иймд нийгмийн эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг эцэг эх, мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчид хэлж байна.
 


 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?